Хамгийн “утгагүй нэртэй - 10” машин

Спорт ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 04 сар 08
Аливаа зүйлд нэр хамгийн чухал байдаг. Тал талаас нь харж сайтар тунгаасны эцэст өгөхгүй бол эргээд харамсах нь цөөнгүй. Ялангуяа автын салбарт онцгой нөлөөлдөг. Тиймээс та бүхэнд автомашинд өгөхөд тийм ч тохиромжтой биш 
буюу хамгийн утгагүй нэртэй арван машиныг толилуулъя.
 
1
Chevrolet Nova
Төв ба Өмнөд Америкийн зах зээлд худалдаанд гаргаж байсан энэ машины “Nova” нь Испаниар “Энэ ч хол явахгүй дээ” гэсэн утгатай.
2
Honda Fit
Европ, Азийн зарим оронд “Honda Jazz” нэртэйгээр гарсан энэ загварын “Fit” нь Швед, Норвеги хэлээр эмэгтэй хүний нандин эрхтнийг хэлдэг. Сонирхуулахад, “The Mercedes-Benz Vito” ч гэсэн эмэгтэй бэлэг эрхтэн гэсэн утгатай байдаг гэнэ.
3
Skoda Laura
Чехийн Шкода компаниас Лаура нэртэй машиныг Энэтхэгт нийлүүлж байжээ. Харамсалтай нь Лаура нь эртний Хинди хэлээр эр бэлэг эрхтэн гэсэн утгатай юм. Энэнээс болж нэлээд шуугиан дэгдэж байсан юм.
4
Ford Kuga
2008 оноос үйлдвэрлэгдэж байгаа Форд Куга машины “Kuga” нь Серби, Хорватаар тахал, эмгэг гэсэн утгатай ажээ.
5
Mitsubishi Pajero
Та бидний хамгийн сайн мэддэг төмөр хүлгийн нэг “Mitsubishi Pajero” нь 1982 оноос үйлдвэрлэгдэж байгаа билээ. Нэрний “Pajero” нь Испани хэлээр тэнэг залуу, гар хангалга хийгч гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ.
6
Kia Borrego
Хойд Америкийн зах зээлд гаргасан энэ машины ерөнхий нэр нь “Kia Mohave” юм. “Borrego” нь Португал, Испани хэлээр хургахан гэсэн утгыг илэрхийлдэг ч нөгөөтэйгүүр тэнэг, мангуу гэсэн үг ажээ.
7
SsangYong Musso
Өмнөд Солонгосын “Ssang Yong Motor” компани 1954 онд байгуулагджээ. Дунд оврын машин үйлдвэрлэдэг тэдний гаргасан энэ загвар 1993 - 2005 онд худалдаалагдаж байсан ба “Musso” нь Арабиар тэрнийг хөх гэсэн утгатай.
8
Hyundai Getz
Супер мини загварын “Hyundai Getz” машиныг 2002 - 2011 онд гаргаж байсан юм. Нэрний “Getz” нь Мажараар үрийн шингэн гэсэн утгатай юм.
9
Mitsubishi MiEv
Байгаль орчинд ээлтэй технолиор үйлдвэрлэгдсэн ч нэрийг нь эндүү харвал Герман хэлний “Miev”, “Mief” гэсэн үгтэй дүйнэ. Энэ нь өмхий үнэртэй агаар гэсэн үг ажээ.
10
 
Японы зах зээлд л худалдаанд гаргасан “Nissan Moco” нь 2002 онд худалдаанд гарч эхэлжээ. Нэрний нь “Moco” нь Испаниар хамраа ухдаг хүнийг хэлдэг гэнэ. 

Эдгээрээс гадна “Opel Ascona” машины “Ascona” нь Испани, Португалиар эмэгтэй бэлэг эрхтэн, “SEAT Ronda” - гийн Ронда нь Мажараар үзэшгүй муухай, харин “Mazda Laputa” нь Испаниар биеэ үнэлэгч, завхай нэгнийг хэлнэ. Гэвч Мазда Лапутагийн нэрийг Гулливерын аялал номноос өгсөн гэдэг ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх