Дэлхий
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 04 сар 08
・ 7
Трансжендер гэдэг ойлголт нь эсрэг хүйстнийхээ амьдралаар амьдарч хүйсээ солиулсан хүмүүсийг хэлдэг. Бэлгийн энэ чиг хандлага нь тэдний цус, генэнд төрөлхөөс шингэсэн байдаг гэж үздэг.
Өнөөдөр дэлхий дээрх хүйсээ солиулсан маш олон трансжендер хүмүүс байдаг ба ганц заяасан амьдралдаа эрэгтэй ч эмэгтэй ч хүний амьдралаар амьдарч үзсэн хувьтай хүмүүс гэх нь бий. Ингээд та бүхнийг төрөлх хүйсээ солиулж эмэгтэй болсон арван эрэгтэйтэй танилцуулъя. Тэдний зарим нь бэлэг эрхтнээ эм хүйсийнхээр солиулаагүй байгаа гэнэ.
Испани гаралтай загвар өмсөгч Клаудия Чарриес 1982 онд төржээ. Тэрбээр 16 настайгаасаа эхлэн жүжигчин, модель болох гараагаа эхлүүлж байсан юм. Клаудия “America’s Next Top Model” шоунд оролцсон ч хүйсээ солиулсан нь мэдэгдсэн учраас хасагдаж байжээ. Хожим ЛГБТ хүмүүст зориулсан “America’s Next Top Transsexual Model” шоуны ялагч болсноор нэр хүндтэй болсон юм.
2
Аргентин: Флоренсия Де Ла Ви |
Түүний жинхэнэ нэрийг Роберто Карлос Тринидад гэдэг бөгөөд төрөлх нэрээ ч өөрчилж, хүйсээ ч солиулсан тэрбээр Аргентины нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч юм. Тэрбээр 1975 онд төрсөн ба 17 настайдаа хүйсээ солиулж, шүүхийн шийдвэрээр 2010 оноос албан ёсоор эмэгтэй хүйстэй болжээ. Өдгөө тэрбээр шүдний эмч Паблотой гэрлэж ихэр охин хүүгийн ээж болжээ.
3
Тайланд: Сирапассорн Аттаякорн |
Тайландын гоо бүсгүй Сирапассорн Аттаякорн нь “Олон Улсын Мисс - 2011” наадмын тэргүүн байрын шагналт бөгөөд торгомсог зөөлөн арьстай гэдгээрээ гайхагддаг. Энэхүү арга хэмжээг Тайландын “Аялал жуулчлалын яам” - наас зохион байгуулдаг бөгөөд эрэгтэй төрсөн ч хүйсээ солиулж эмэгтэй болсон хүмүүс оролцдог ажээ. Тэмцээний шагнал нь $10.000 ам.доллар байсан гэнэ.
Зурагт тэрбээр голынх нь
Загвар өмсөгч Леа Ти бол Бразилын нэрт хөлбөмбөгчин Тониньо Серезогийн охин (хүү байсан) юм. 1981 онд төрсөн тэрбээр 2012 онд Тайландад хүйс солиулах мэс ажилбарт оржээ. Мэс заслын үр дүнд төдийлөн сэтгэл хангалуун биш байсан ч өдгөө тэрбээр загварын салбарт амжилттай яваа модель юм. Тэрбээр эрэгтэй ч эмэгтэй ч аль ч хүйсийнхнийг сонирхдог ажээ.
5
Израиль: Дана Интернэшнел |
Израилийн дуучин Дана Интернэшнел 1969 онд эрэгтэй хүйстэй төржээ. Тэрбээр 1993 онд хүйс солиулах мэс засалд орж анхны бие даасан цомгоо гаргаж байсан юм. 1972 онд төрсөн Дана төрөлх нэрээ өөрчилж Шэрон Коэн болгосон бөгөөд түүнийг “Eurovision Song Contest - 1998” тэмцээний ялагч гэдгээр нь андахгүй.
Тайвань улс даяар сенсаци дэгдээсэн энэ бүсгүй 18 настайдаа хүйсээ солиулж эмэгтэй болжээ. Загвар өмсөгч, хөтлөгч тэрбээр багагүй нэр алдартай ч 2010 онд эрэгтэй хүн байсныг нь дэлгэсэн шар мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж эрэгтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хүйсээ солиулсандаа баяртай байгаа төдийгүй эмэгтэй хүн байх нь надад илүү сайхан байна гэж хэлснээрээ нэр хүндээ бататгасан гэдэг.
1988 онд төрсөн Бэйли Жей насанд хүрэгчдэд зориулсан “порно” киноны од юм. Нью Йорк хотноо ажиллаж амьдардаг тэрбээр Кавказаас гаралтай бөгөөд бүрэн хэмжээний 10 гаруй “порно” кинонд тогложээ. Бэйли өөрийн нэрээр нэрлэсэн шоу нэвтрүүлгийг гэрэл зурагчин нөхөр Мэтью Терхуны хамт хөтлөн явуулдаг гэнэ.
Итали - Америк гаралтай загвар өмсөгч, нүүр хувиргагч Кристиан Русчитти нь хувцас загварын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа юм. Портландад амьдардаг тэрбээр дэлхийг тойрон аялж загварын олон арга хэмжээнд оролцдог бөгөөд өөрийн хүслээр хүйсээ солиулж амжилтад хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг ажээ.
Германы дуучин Ким Петрасын жинхэнэ нэрийг Тим Петрас гэдэг байжээ. 1992 онд төрсөн тэрбээр 12 настайдаа хүйс солиулах мэс засалд орсон нь харьцангуй залууханд тооцогддог. Түүнийг дэлхий даяар хамгийн залуу трансжендер гэж үздэг бөгөөд 2007 оноос уран бүтээлээ хийж байгаа ажээ. Тэрбээр өөрийгөө үргэлж эмэгтэй гэж боддог байсан юм.
Атлантагаас гаралтай Домино Пресли нь 2011 онд хөхний мэс засалд орсон ба эр бэлэг эрхтнээ солиулаагүй гэдгээрээ алдартай. Тэрбээр 1987 онд төрсөн ба насанд хүрэгчдийн “порно” од болох мөрөөдөлтэй бөгөөд хэд хэдэн кинонд тогложээ. Доминог трансжендерүүдийн охин тэнгэр гэж үздэг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.