Солонгост дугуй хулгайлдаг залуус баригджээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 08
 
Солонгосын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг манай улсын 3 иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчилжээ. Тэдгээр иргэд тус улсад “хараар” амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн солонгосчуудын орцон дотор орхисон дугуйнуудын цоожийг таслан хулгайлдаг байсан бөгөөд одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган вонноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан нь нотлогдсон аж.

Монгол залуус Кимхэ хотод нэг өрөө байр хөлслөн хамтдаа амьдарч байхдаа  гахай, шувууны аж ахуй болон газар тариалангийн компаниудад цагийн ажил хийдэг байсан гэнэ. Тэд үүнээс өөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай тул хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

www.wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх