Улаанбаатарт 4 хэм дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 04 сар 09

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 12-17 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсэг, Төв аймгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө сэрүүсч Хөвсгөлийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр 0-5  градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх