Нийслэлийн прокуророор Б.Амгаланбаатар томилогдлоо

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 09
 

 

    Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байсан. Тэгвэл өчигдөр сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн прокуророор цагдаагийн хурандааБ.Амгаланбаатарыг томилжээ.

Тэрбээр Улсын мөрдөн байцаах газрын дарга, Чингэлтэй дүүргийн II хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн даргаар тус тус ажиллаж байжээ. Уг нь Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах байсан ч Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан шийдвэр гаргаж, энэхүү томилгоог хийсэн аж.

 

Угтаа бол энэ албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нарын зургаан хүн хүсэлт гаргаад байсан ч сонгон шалгаруулалт ийнхүү цуцлагдсан байна.
Undesten.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх