“Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” батална

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 09 ・ 6

 

 

 

    Нийслэийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
 
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” –ын төслийг боловсруулан танилцууллаа. Ажил олгогчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахаар хүсэлт гаргасан албан хаагчдыг сонгон шалгаруулахад баримтлах журмыг нийтлэг шаардлага, зарчмын дагуу тухайн байгууллагын онцлог, ажилтан, албан хаагчдын хүсэл сонирхлыг тусган нийт ажилчдаараа хэлэлцэн батлах юм.  

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:
  • Нийслэлийн харъяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-аас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх

Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журмын төсөлд тусгажээ.
Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” –ыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар боллоо.

Undesten.mn

 

  •  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Сүндэр / 2015 04 сар 09/

    Байрны урьдчилгааг 10 хувь болгон бууруулж, үлдэж байгаа 20 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж шийдвэрлэхээр болжээ. #зөв

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 09/

    Байрны зээлийн урьдчилгаа
    30 хувийг 10% болгож
    80 мкв-ын хязгаарыг чөлөөлнө

    Хариулах
  • Иргэн / 2015 04 сар 09/

    Энэ асуудлыг МЗХ санаачилж, ЗГ-т өргөн барьсан, ЗГ одоо хэлэлцэж бгаа энэ хэлэлцээрээ амжилттай дуусгахыг хүсье залуучууд нь аливаа санаачлагыг гаргаж гэмээн төр засаг дэмжээд өгчих хэрэгтэйшдээ

    Хариулах
  • Түмээ / 2015 04 сар 09/

    Ямар гоё юмбээ эхнэр бид 2 яг яаж байртай болох вэ гээд ярилцаж бсан юм Бэлэн мөнгө гд бхаар юм брг бхкү болхоор хэцүү юм бншүдэ энэ шийдэгдчээсэй

    Хариулах
  • Гинжээ / 2015 04 сар 09/

    Германууд Ипотек,Америкчууд mortgage(мооргейж)-ийн зээл гээд орон сууц vл хедлех херенгийн зээлийг нэрлэдэг,Бид орон сууцны зээл л гэхд блно

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 09/

    29751 иргэнд ипотекийн зээл олгоно

    Хариулах