“ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” РЕАЛИТИ ШОУНЫ ЯЛАГЧИД БЯМБА ГАРАГТ ТОДОРНО

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 09

 

11127598_868505166524827_1002044812_n
 

Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай “ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” реалити шоуг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, оюуны цараа, спорт, урлагийн авьяас, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилсан таван шилдэг гэр бүл шинэ байрны түлхүүр гардаж авах мөч ойртсоор байна. Тодруулбал 19-39 насны 20 гаруй гэр бүл оролцон эн тэнцүүхэн өрсөлдөж буй энэхүү реалити шоу ялагчид дөрөвдүгээр сарын 11 буюу энэ бямба гарагт тодорч, шинэ байрны түлхүүрээ гардах юм байна.
Залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх, тэднийг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү реалити шоуг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийни Ардчилсан нам дэмжин ажиллажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх