Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 09

Цагтаа чөлөөт бөхийн дэвжээнд од болон гялалзаж тив дэлхийд улсынхаа нэрийг олонтаа мандуулж явсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатараар монгол түмэн бахархдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, дэлхийн цомын хүрэл медальт түүнд олимпийн медаль л дутуу. Бүр тодруулбал 2000 оны эхээр чөлөөт бөхөөр эх орныхоо нэрийг тахалж явсан тэрээр өдгөө чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн алба хашиж олимп, дэлхийн аваргууд “төрүүлэх” зорилготой ажиллаж буй.Тэдний гэр бүл хүү охин хоёртой байсан бол хэд хоногийн өмнө бүл нэмж 2 ихэр хүүхэдтэй боллоо. Одоо тэднийх 4 хүүхэдтэй тэр дундаа 2 ихэрүүдтэй болж байна.Багаасаа айлын ус түлээ зөөж эгэл борог амьдрал дунд өссөн гавьяат маань тамирчин хүн ямар амьдралаас яаж өгсч уруудаж байж амжилтанд хүрдгийг сайн мэднэ. Тиймээс яваандаа өөрийн амьдралаараа ном бичих төлөвлөгөөтэй байгаа аж.
Д.Нэргүй
Эх сурвалж Zaluu.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.