Бусад
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 04 сар 10
2015 оны 04 дүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.