Ерөнхийлөгч олимп, дэлхийн медальтнуудтай уулзана

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпиос анхны медалиа хүртсэнээс хойш өнөөг хүртэл 23  медалийг эх орондоо авчирчээ. Эдгээрээс одоо амьд сэрүүн 20 тамирчин байна.  Харин ДАШТ-ээс 54 тамирчин медаль хүртсэн байдаг. Энэ дундаас чөлөөт бөхийн төрөлд хамгийн олон буюу найман медаль хүртсэн юм. Тиймээс улс эх орныхоо нүүр царай болж,  тив дэлхийд Монгол гэдэг омогшил, бахархлыг төрүүлж байгаа олимп, дэлхийн медальтнуудаа Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзуулах хүсэлтийг Монголын олимпийн медальтнуудын холбооноос тавьжээ. Ерөнхийлөгч энэхүү үнэтэй саналыг таатай хүлээж аваад ирэх тавдугаар сарын эхээр олимпийн медальнуудтай уулзахаар болсон байна.Тэд энэ үеэрээ 9 хөлт цагаан тугийнхаа өмнө дурсгалын зургаа татуулж хиймороо сэргээх ажээ.

Д.Нэргүй  
 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх