“Манчестер Юнайтэд”-ын довтлогч Робин ван Перси энэ зун багаа орхиж магадгүй гэнэ шүү. Манкунианчууд 31 настай голланд тоглогчид 14 сарын дараа дуусгавар болох гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлавал таван сая евро төлөхөд бэлэн байгаа аж.
Ван Персиг сери А-гийн “Ювэнтус”, “Милан”, “Лацио” багууд сонирхож байгаа ч тэд түүнд хангалттай өндөр цалин өгч чадахгүй билээ.
Харин “МЮ” түүнд бонус өгөхөд бэлэн байгаа юм. Английн баг ван Персиг явуулаад өөр залуу довтлогчтой болохыг зорьжээ. Голландын шигшээ багийн тамирчин залуу “МЮ”-д долоо хоногт 250 мянган фунт стерлингийн цалин авч байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.