УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийн хууль бус 11 үйлдэл

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 12

purevdorjТөрийн албыг хувийн компани мэтээр ойлгож, мэргэшсэн төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас халж, оронд нь мэдлэг чадвар дутмаг, төрийн албаны туршлагагүй  өөрийг нь “бялдуулчлан долдойдох” хүмүүсээр  бүрдүүлэн,  төсвийн  хөрөнгийг зүй бусаар зарцуулах зэргээр дур зоргоороо авирлаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийн тухай өмнө нь бид мэдээлэл хүргэсэн. /Өмнөх мэдээллийг ЭНД  дарж уншина уу/

Гэсэн хэдий ч тэрээр өнөөдөр ч албан тушаалаа хашсаар, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн ажилласаар байна. Иймээс  түүний хууль бус үйлдлүүдийг илчилсэн хэд хэдэн мэдээ баримтыг уншигчиддаа хүргэе.

Хувийн эрх ашгаа урьдаа барин, хууль зөрчиж байгаа Ц.Пүрэвдорж мэтийн өндөр төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг хэдийнэ  болсон гэдгийг  Хууль зүйн сайд Д.Дорлигжав танаа дуулгая.

Ц.Пүрэвдорж даргын  удаа дараа хууль зөрчсөн тухай баримт мэдээллийг эрхэм сайд танаа  албан бичгээр хүргүүлсний дагуу танай Яамнаас УБЕГ-т хийгдсэн шалгалтыг тэд тэрүүхэндээ аргалаад  буцаасан бололтой.

Одоо тэгвэл олон таван үг нуршилгүйгээр  УБЕГ-ийн  дарга Ц.Пүрэвдоржийн хууль бус үйлдлүүдийг ээлж дараалан дурдая.

Үйлдэл 1. Төрийн мэргэшсэн албан хаагчидад өөрийн “үзэмжээр” хандан, тэднийг олноор нь хоморголон халсан. Түүний халсан хүмүүс дотор  7 сартай жирэмсэн эмэгтэй албан хаагч хамрагдсан. Төрийн албан хаагчдыг ингэж  ажлаас нь олноор нь халаад оронд нь шинэ хүмүүсийг албан тушаалд  хурдан шуурхай томилох  болсныг  зарим хүмүүс  Ц.Пүрэвдорж дарга мөнгөөр албан тушаалд томилдог гэж хардах юм билээ.

tushaal

Үйлдэл 2. УБЕГ-т удирдлагын хамтын шийдвэр гаргадаг байдал нэгэнт  алдагдаж зөвхөн Ц.Пүрэвдорж гэдэг хүний  дур зорго, хүсэл эрмэлзлээр бүх шийдвэр хаалттайгаар гардаг болсон. Ингэснээр тус агентлагийн бүх эрх мэдэл  Ц.Пүрэвдорж гэгчид дангаар төвлөрч, тухайн байгууллагад даргын буюу албан тушаалтны засаглал тогтсон гэж хэлж болохоор болжээ.

Үйлдэл 3. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд УБЕГ-ийн  төв болон орон нутгийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх түвшинд огт анхаараагүй, улсын байцаагч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сургалтанд хамруулах чиглэлээр ямар ч ажил зохиогоогүй, ажлын амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшуулах, байр  орон сууцны хөнгөлөлтөнд хамруулах чиглэлээр дэмжлэг  үзүүлж байгаагүй атлаа  Ц.Пүрэвдорж дарга  өөрийгөө тойрон хүрээлсэн хүмүүсийг дагуулан гадаад улс орнуудад зугаалах, тэднийг зөрчил гаргасаар байтал хариуцлага тооцдоггүй үйлдлийг  удаа дараалан гаргасаар байна.

Үйлдэл 4. Төрийн албаны мэргэшсэн тогтворгүй байдал алдагдах, ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсээр Агентлагийг бүрдүүлэх болсон. Жишээ нь: УБЕГ-ийн дарга  Ц.Пүрэвдорж нь  гаалийн байгууллагад  урьд өмнө хамт ажиллаж байсан өөрийн дотнын найз Davaadorj dargaР.Даваадоржийг дэд даргаар, Тамгын газрын  даргаар С.Алтангэрэлийг, Иргэний бүртгэл, статистикийн газрын даргаар Батцайзыг тус тус томилсон нь  Төрийн албаны хуульд заасан  Төрийн жинхэнэ албанд томилох сонгон шалгаруулалт явуулах тухай болон Сонирхолын зөрчлийн хуулийн холбогдох заалтыг шууд зөрчсөн үйлдэл болсон  ажээ.  Түүний энэ бусармаг үйлдлийн цаана  Улсын бүртгэлийн  үүрэг гүйцэтгэдэг онцгой байгууллагын эрх ашиг /товчхондоо бол улс орны эрх ашиг/ хохирч, төрийн мэргэшссэн албан хаагчид гудамжинд гарч, мэдлэг мэргэжил, ур чадварын хувьд  ажилдаа тэнцэхгүй хүмүүсээр энэ салбар  “дүүрэхэд” хүрчээ. Түүний энэ дур зоргоороо авирлах ааш араншингаас болж Улсын бүртгэлийн байгуулагын шинэчлэлийн гол ажлыг хэрэгжүүлж байсан  нэр бүхий  аймаг, дүүргийн 20 орчим   хэлтсийн дарга нар, мэдээлэл технологийн газрын 4 дарга, бүртгэлийн удирдах болон гүйцэтгэх системийн зохицуулагч, программ зохиогч  олон ажилтнууд нэг бол халагдах өргөдлөө өгч, нөгөө бол  Ц.Пүрэвдорж дарга тушаалыг нь гаргаж халсаар одоо энэ салбарт мэргэшсэн ажилтнууд тун цөөн үйлджээ. Үүний харгайгаар өнөөдөр Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаагаа бүхэлдээ доголдоход ойрхон болоод байгаа ажээ.

Үйлдэл 5.  Ц.Пүрэвдорж дарга төрийн албаны захирах захирагдах ёсыг үл ойшоон, албан тушаалын  шатлалын  харилцааг эвдэж, газар, хэлтсийн дарга нарыг алгасан  мэргэжилтнүүдтэй харьцах, тэдэнтэй хувийн харьцаа тогтоож, өөрийнхөө эсрэг байгаа хүмүүсийг “тагнуулах”, тэдний талаарх мэдээллийг мессежээр гар утсандаа авах, улмаар өөрийн талын хүмүүсийн “хов үгээр” байгууллагын ажлыг явуулдаг болсон нь ажилтнуудын эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болжээ.

Үйлдэл 6. Агентлагийн дарга Ц.Пүрэвдоржийн энэ мэт хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг байгууллагын удирдах ажилтнуудаас Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд  өгч байсан боловч  Х.Тэмүүжин сайд Ц.Пүрэвдоржтой нэг нам, нэг  фракци гэдэг утгаараа асуудалд хандан арга хэмжээ авч байсан удаагүй гэнэ.

Үйлдэл 7. Тус агентлагийн хэмжээнд явагддаг  ээлжит хяналт шалгалт нь Ц.Пүрэвдорж даргын захиалгаар, нэг нэгэн  албан тушаалтан, ажилтны  ажлаас нь чөлөөлөх, халж  солихын тулд явагддаг арга хэмжээ болох нь нэгэнт нотлогдсон ажээ.  Энэ ажлын хүрээнд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-аар зохицуулагдах ёстой атал Ц.Пүрэвдорж дарга хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг өөрөө  шууд томилон,  улмаар тэдэнд урьдчилан чиглэл өгч, шалгалтын дүнг танилцуулах явцад саад  хийж, шалгалтын  дүнг танилцуулсан илтгэх хуудсын дүнг засварлах, өөрчлөх зэргээр асуудалд хандах болсны улмаас  шалгалтаар өндөр үнэлгээ авсан аймаг  хойш ухарч,  хэл ам гаргасан  дарга нарыг нь ажлаас халжээ.

Үйлдэл 8. Ц.Пүрэвдорж нь өөрт  үйлчлээгүй, өөрийн нь үгийг дагаагүй, хуулийн дагуу ажиллаж, өөрт нь шаардлага  тавьсан  ажилтнуудад хариуцлага тооцож сахилгын шийтгэл ноогдуулах, үндэслэлгүйгээр ажлаас халах атлаа,  өөрийг нь тойрон хүрээлдэг,  аялдан дагалддаг, өөрийн нь захиалгаар хууль зөрчин ажилладаг  хүмүүсээ зөрчил гаргасан  ч шийтгэл оноолгүй өмгөөлж хаацайлах болжээ.

Үйлдэл 9. Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж байсан бүртгэлийн эх нотлох баримтууд   устгагдсан, хуурамчаар солигдсон талаарх ноцтой зөрчлүүд гарсан тухай олон нийтийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  удаа дараа  бичигдсээр атал  энэ чиглэлд ямар нэгэн арга хэмжээ авч ажилаххгүй байгаа нь түүнийг энэ хэрэгт өөрөө хамааралтай байж болзошгүй гэсэн хардлыг төрүүлж байна. Үүнтэй холбоотой ганц жишээг дурьдахад  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт  2013 оны 1 сарын 7-ны өдөр бүртгэгдсэн “Говьповер” ХХК-ийн архивт хадгалагдаж байгаа бүртгэлийн эх нотлох баримтыг  санаатайгаар устгаж, хуурамчаар сольсон, мэдээллийн сан дах бүртгэлийн мэдээллийг мөн өөрчилснийг энд дурьдаж болно. Сонирхуулж хэлэхэд “Говьповер” ХХК бол “алдарт” Г.Дэнзэнгийн “найз охин”,Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эгчийн нь хүүхэд гэх Ч.Уянга гэгч эмэгтэйн  эзэмшдэг  Тавантолгойн тендерт шалгарч байсан компани юм.

0031

 

c5db0d958c966e92big

Үйлдэл 10.  УБЕГ-ийн дарга Ц.Пүрэвдорж эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг хууль бусаар ашиглан хувьдаа завшиж байна.  Тэрээр  өөрийн эхнэртэй эгч дүүсийн хүүхэд болох С.Нямбаярын үүсгэн байгуулсан “Шүтер” ХХК болон эхнэрийнхээ

salbar1

эзэмшлийн “Golden pen” бичиг хэргийн  дэлгүүрээс  зах зээлийн ханшаас илүү өндөр үнээр бичиг хэргийн бараа материал  худалдан авдаг. Мөн  улсын бүртгэлийн харьяа нэгжүүд болох  дүүрэг, аймгуудын салбар хэлтэсүүдийг дээрх  дэлгүүрээс бичиг хэргийн материалаа авахыг үүрэг болгодог ажээ. Түүний энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг сонирхолын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т: “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн  хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”  гэсэн заалт, Авилгын эсрэг хуулийн 7.1.4-т:“төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Үйлдэл 11.  Ц.Пүрэвдорж даргын  итгэлийг олсон гэх түүний талын  хүмүүс дарга цэрэг, манаач жолоочгүй удаа дараалан архидан согтуурч, ажил хийхээс архи дарс зооглохыг илүүд үздэг болоод  багагүй хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч тэдэнд сахилгын ч шийтгэл оногдохгүй байгааг юу гэж ойлгох ёстой вэ?

УБЕГ-ийн дарга Ц.Пүрэвдоржийн энэ мэт удаа дараалан хууль зөрчсөн,  төрийн албан хаагчийн ёс зүйгүй  бусармаг үйлдлүүд хэрээс хэтэрч байгааг эсэргүүцэж  аймаг, нийслэлийн УБЕГ-ийн  газар, хэлтсийн даргаар ажиллаж байгаад  Ц.Пүрэвдоржийн “хорхойтсон” шүдэнд зуугдаж  халагдсан, солигдсон, ажлаас гарах өргөдлөө өөрөө өгсөн нэр бүхий  11 хүн гарын үсгээ зурж Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан  гомдол гаргасан ажээ.

Цагаан дээр хараар бичигдсэн эдгээр үйлдэл, гомдлын мөрөөр УИХ,  Засгийн газар, Хууль зүйн яам, Төрийн албаны зөвлөл, Аудитын газар зэрэг байгууллагууд хяналт шалгалт явуулж,  УБЕГ-т бугшсан “идээ бээрийг шахаж”  гарган,  хууль ёсны дагуу  шударга зарчимд тулгуурлан ажиллах боломжийг энэ байгуулллагын  хамт олонд олгож өгнө гэдэгт тус байгууллагынхан итгэж найдан хүлээж сууна.

Ер нь цаашлаад  Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болсон Улсын бүртгэлийн газрыг  хувийн ашиг сонирхолтой хэн нэгнээр биш хуулийн дагуу удирдаад явах шинэ боловсон хүчнээр  зайлшгүй  сольж томилон ажиллуулах ёстойг  дээрх баримтууд нотлож байна.

Ц.Мөнх

Ugluu-logo20

Эх сурвалж: www.ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх