Украйнд танктайгаа шатсан Дорж Батмөнхөевийг ОХУ-ын зэвсэгт хүчин мартжээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12

Буриадын танкчин  Дорж Батмөнхөев Украйны  Донецк мужийн Дебальцево хотын ойролцоо тулалдаж яваад танктайгаа шатжээ. Түүний бие сайнгүй байгаа аж. Ээжийнх нь ярьж буйгаар, ОХУ-ын Батлан хамгаалах яам,зэвсэгт хүчин хүүгийнх төлөө өчүүхэн ч санаа тавихгүй байна. Доржийг шархдсаны дараа Донецк мужийн төв эмнэлгийн түлэнхийн төвд хүргэж,эмчилж эхэлжээ. Украины "Новая газета" сонины сурвалжлагч Елена Костюченко анх түүнтэй ярилцлага хийж түүний  тухай олонд м эдээлжээ.  Нэрт дуучин  Иосиф Кобзон түлэнхийн төвд эмчлүүлж байгаа дайчидтай уулзахдаа Дорж Батмөнхөевтай ч бас нүүр тулсныг телевизээр үзүүлсэн аж.   Энэ явдлаас хойш  "Новая Бурятия"сонины сурвалжлагч  нутаг нэгт дайчин эрийн тухай нэг бус удаа нийтлэл бичиж сайтад тавьсан боловч тэр дор нь устгажээ. Сонинд хэвлүүлэх гэсэн боловч зөвшөөрөөгүй байна. Одоо Дорж Батмөнхөевийг  төр засаг мартжээ. Харин зоригт танкчин  Өвөр Байгалийн Агийн Буриадын  Могойтуй тосгоныхоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. 50 мянган хувь хэвлэгддэг "Новая Бурятия" сонинд ээжийнх нь өгсөн ярилцлага хэвлэгдэхэд “хайчилж” авсан байна. "Новая Бурятия" сонины ерөнхий редакторын үүрэг гүйцэтгэгч Тимур Дугаржаповоос яагаад түлэгдсэн залуугийн ээжийн ярилцлага сонинд гарч болдоггүй юм бэ,ийм цензур хэнд хэрэгтэй вэ гэж сэтгүүлчид асуухад “Үнэнийг хэлэхэд,би хариулж чадахгүй нь. Манай улс бол амгалан тайван улс. Өмнө нь бид уг материалыг манай сайт дээр тавьсан. Украины зүгээс дургүйцсэн,эсэргүүцсэн ширүүн дориун сэтгэгдэл маш их ирсэн. Тэр их “урсгал” биднийг айлгасан. Цаашид хэвлэл мэдээллээр эцэс төгсгөлгүй  “байлдаан” болохоос бид сэрэмжилсэн” гэжээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх