Малайзад монгол эмэгтэй амиа алдлаа

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12

 

downloadМалайзын Таман Малури хотод Монгол эмэгтэй 6 давхараас унаж амиа алджээ. Энэ талаарhttp://www.nst.com.my/node/80272 сайтад  мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр хэрэг өнгөрөгч Ням гаригт болсон бөгөөд хөршүүд нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нарыг очиход эмэгтэй аль хэдийн нас барсан байна. Хөршүүдийн хэлж байгаагаар гэнэт хүн хашгирах чимээ сонссон байна. Анхан шатны мөрдөн байцаалтаар хохирогчийн гэрт 3 монгол эмэгтэй амьдардаг байсан ба цагдаа нарыг очиход зочны өрөө, хоолны ширээ зэрэг нь эвдэрч сүйтгэгдсэн, шил хагарсан шинжтэй байсан байна. Цагдаа нар одоогийн байдлаар үхлийн шалтгааныг шинжилж байна.

 

 

 

 

Share Button

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх