Төрийн нарийн асан Н.Түмэндэмбэрэл нар шүүгдэнэ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12
 
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг маргааш Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 09:00 цагаас шүүнэ. Тэднийг авлигын хэргээр буруутгаж, хоёр жил гаруйн хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр болоод байгаа аж. 

Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх