Нийгэм
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 12
Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ванчигсүрэн овогтой Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Дамдинсүрэн овогтой Эрдэнэбат нарын алба хаагчид эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж, онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр шагнаж урамшууллаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.