“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт эхэллээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12

 

 
 
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
 

 "Монгол цэргийн жавхаа-2015" уралдааны шалгаруулалт Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас эхэллээ.  Уг уралдааны шалгаруулалтын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар зэрэг холбогдох албаны хүмүүс оролцов.

www.inet.mn

"Монгол цэргийн жавхаа" уралдаанд 2013 онд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах 25 анги байгууллага оролцож, тэргүүний жагсаалч  ангийг шалгаруулж байсан бол өнгөрсөн онд 27 анги оролцож, тэргүүний тохижилттой байгууллагыг шалгаруулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд энэ жил нийт 30 анги оролцож байгаа бөгөөд цэргийн албан хаагчдын бие бялдарын хөгжлийг түлхүү харгалзан дүгнэх юм. Тус уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт өнөөдрөөс эхлэн 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдаж шилдэг 9 ангийг шалгаруулах бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл болно.

Их эзэн Чингисийн талбайд 5 дугаар сарын 23-ны өдөр жагсаалын тоглолт, дуут жагсаалыг дүгнэж шалгаруулалтын дүнг гаргаж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.  
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх