Ихэнх нутгаар цасаар шуурна

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12

 

Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас ирүүлсэн мэдээллээр 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар дулаарна.Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхитай, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд  нийт иргэд, малчдад малтайгаа уруудах, төөрөх, хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, эвдрэх, шатахуун дуусах, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх