Эдийн засаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 24
・ 1
“Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдийнхээ хөлийг скочидсон” гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл гарч, нийгмийг нэг хэсэгтээ л бухимдуулаад авсан. Мөн тухайн цэцэрлэгийн захиргаа хүүхдүүдэд хатуу хандсан багшдаа арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан өнөөдөр тус цэцэрлэгийн удирдлага, хэрэгт холбогдсон багш, эцэг эхийн төлөөлүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тэдний ярьж буйгаар тус цэцэрлэгийн багш М.Ундрахбилэг нь хоёр настнуудыг хариуцан ажилладаг бөгөөд нэг ч хүүхдийн хөлийг скочдоогүй аж. Энэ талаар 67 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Энэ сарын эхээр манай цэцэрлэгтэй холбоотой мэдээллийг ETV телевизийн сэтгүүлч н.Мөнгөнцэцэг бэлтгэн хүргэсэн. Гэтэл энэ нь ямар ч нотолгоо, баримтгүй зүйл байсан бөгөөд баримтжуулах бичлэг ч гараагүй” хэмээн мэдэгдсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.