Охиноо алдсан ээж Ерөнхийлөгчид захидал илгээжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12
 
Хичээлдээ явсан жаахан охин ээж, ах, дүү нартаа эргэж ирээгүй. Өнгөрсөн онд эл хэрэг болсон бөгөөд зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг замын хөдөлгөөн зөрчиж, урсгал сөрөн хүчтэй давхиж явсан цагдаагийн машиныг жолоодож явсан цагдаагийн ахмад У гэгч этгээд дайрч амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд аргаа барсан ээж Ү.Оюунчимэг хаана хандахаа мэдэхгүй эцсийн хүчээ шавхаж Ерөнхийлөгчид ил захидал хүргүүлээд байгаа аж. 

Уг хэрэг дээр ажилласан байцаагч Ганболд, прокурор Баасанхүү нар хэргийг замхруулахаар ажиллаж байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа гэнэ. Цагдаагийн ажилтан хүн энэ хэргийг үйлдсэн байтал хуулийн байгууллага хуулийн хүнээ хаацайлан хариуцлага тооцохгүй, зам хөндлөн гарч явсан хүүхдийн буруу болоод хэргийг хаах гэж байгаа тул эл хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг ийнхүү Ерөнхийлөгчөөс хүсээд байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх