Анжелина Жоли, Брэд Питт нар 2008 онд Францын Прованс дахь Мираваль цайзыг худалдаж аваад дарс нэрэх ажлыг эхлүүлсэн билээ.

Тэд ягаан өнгийн дарс бүтээх ажилд гар бие оролцсон юм. Тэдэнд энэ амаргүй ажилд нь Францын дарс бүтээгч Марко Перрен тус болжээ. Сонирхолтой нь, энэ хүн тухайн бизнест хоёр жүжигчинтэй адилхан хувь оролцоотой аж.
Анхны ургацаа хурааж, эхний дарсаа гаргаж аваад бизнес эрхлэгч гурвал бүтээгдэхүүнээ худалдахаар шийджээ. Ажил хэрэг нь ч урагштай явж байгаа гэнэ. Алдартнуудын үйлдвэрлэсэн дарс учраас хөөрхөн нэмэлт орлого олж байгаа юм.
Энэ жил тэдний бизнес цэцэглэх бололтой. Алдартнуудын үйлдвэрлэсэн дарсыг борлуулах ажлыг худалдааны томоохон байгууллага болох Marks & Spencer Drinks сүлжээ дэлгүүр хариуцахаар болжээ. Нэг лонх ягаан дарс 26 долларын үнэтэй зарагдах аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.