Хаалгач эр 127 дахь гоолоо хийжээ

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12
 
Хөлбөмбөгийн хаалгачдын дунд хамгийн олон гоол оруулснаараа тэргүүлж байгаа Рожерио Сени тамирчны замналдаа 127 дахь гоолоо оруулжээ. Бразилийн “Сан-Паулу” багийн хаалгач 42 настай тамирчин “Рэд Булл”-тэй хийсэн тоглолтын эхний үеийн төгсгөлд хаалттай цохилтоос гоолдож багийнхаа онооны эхлэлийг тавьсан байна. Тус тоглолтод Сенигийн тэргүүлсэн баг 3:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулав. 

Энэ улиралд хаалгач эр 20 тоглолтод оролцохдоо дөрвөн удаа гоолдсон аж. Нийтдээ тэрбээр 1204 тоглолтод оролцоод 127 удаа эсрэг багийнхаа хаалгыг мялаажээ. ФИФА түүнийг түүхэнд хамгийн олон гоол оруулсан хаалгачаар албан ёсоор тодруулсан юм. Энэ улирлыг дуусгаад Бразилийн шигшээ багтай хамт 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар тодорч байсан хаалгач эр зодгоо тайлахаар болжээ. 

www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх