Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 12
Хэрэв Канадын 21 настай дуучин Жастин Бибер Аргентин Улсад очвол шууд саатуулагдах гэнэ шүү. Хэд хоногийн өмнө шүүгч Альберто Хулио Баньос түүнийг баривчлах зөвшөөрөлд гарын үсгээ зуржээ. Учир юунд вэ гэвэл, Бибер мэдүүлэг өгөхөөр ирээгүй аж. Тиймээс шүүх дуучин залуугийн хэргийг түүнгүйгээр шийдвэрлэхээр болов. Харин Бибер тус улсад тохиолдлоор ирвэл шүүхэд хүчээр хүргэгдэх юм.
Жастин Бибер 2013 онд Аргентины нэгэн иргэнийг зодсонд буруутгагдаж байгаа билээ. Гэвч тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа аж. Тэгэхэд Биберын хамгаалагчид нутгийн нэгэн гэрэл зурагчинд бэртэл учруулсан байна. Хүдэр биетэй эрчүүд тэгэхэд залуу боссынхоо тушаалыг биелүүлсэн гэдэгт мөрдөн байцаагчид итгэлтэй байгаа юм. Биберын буруутай нь тогтоогдвол мань хүн нэг жилийн хорих ял сонсож магадгүй гэнэ дээ. Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.