Орон сууцны үнэ буурчээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

Орон сууцны үнэ өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан талаар Монгол банкнаас мэдээллээ.

Энэ талаар “Тэнхлэг зууч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзориг “Судалгаанд орон сууцны үнэ ямар байгааг 4408 мэдээлэл хүлээн авч цуглуулсан. Үүнээс иргэдийн сууц худалдан авах чадвар буурсан байна гэсэн дүгнэлт гарсан.

Харин энэ байдал удаан үргэлжилвэл орон сууцны үнэ нэлээд буурч, тогтворжих нь ажиглагдсан” гэв. Түүнчлэн хуучин орон сууцны худалдан авалт тааруу байгаа аж.

Мөн зах зээлийн дундаж үнэлгээгээр шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 2 сая 170 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 4,8 хувиар, хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 96 сая 28 мянган төгрөг болжээ. Энэ нь мөн оны өмнөх үетэй жишэхэд 5.8 хувиар буурсан байгаа юм.

Эх сурвалж: www.new.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх