1000-д нэг тохиох тамирчныг тодрууллаа

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

 

 

 

Монголын волейболын холбооноос зохион байгуулсан өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Монгол Улсын хэмжээнд Монголын Волейболын Холбоо НҮТББ амжилттай зохион байгуулж 1000-д нэг тохиох тамирчин төрөн гаргалаа. Тус тэмцээний шилдэгийн шилдэг тоглогч нь Улс орныхоо нэрийг өндөрт гаргах ирээдүйтэй тамирчид байдаг билээ. Тэгвэл энэхүү тэмцээний шилдэгийн шилдэг тамирчин болсон Б.Амгаланбаатар эзэнтэй, Х.Рэнцэндорж ахлах дасгалжуулагчтай, Ө.Танхил-Од туслах дасгалжуулагчтай, Т.Төгснамжаа ахлагчтай Өмнөговь аймгийн багийн тамирчин багийн ахлагч Т.Төгснамжаа тодорлоо. Тус тэмцээн “80” гаруй баг 1000 гаруй тамирчид өрсөлдөснөөс Т.Төгснамжаа шиг үеийнхнээсээ тасархай тоглогч ховор байлаа. Төгснамжаа Алтайнбарс клубын тамирчин бөгөөд олон шилдэг тамирчидтай клубт орж мэргэжлийн тамирчидтай хүч сорин үзхээр тэмцээнээ дуусаад шууд бэлтгэлдээ гарсан байна.

www.times.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх