
Австралийн Нуса хотын нэгэн гэр бүлийнхэн фэйсбүүкийн тусламжтайгаар есөн сарын тэртээ Бали арал дээр амарч байхдаа гээсэн алтан бөгжөө нь эргүүлж авчээ.
Энэхүү бөгжийг Индонезийн амралтын газар усан доогуур сэлэлт хийдэг бас нэгэн австрали бүсгүй болох Рокси Уолш олж илрүүлсэн байна. Тэрбээр энэхүү олдворынхоо талаар фэйсбүүктээ мэдээлэл тавьсан аж. Үүнээс хойш тав хоногийн дараа бөгжний эзэн тодорч, түүнтэй холбогджээ.
Бөгжний эзнийг “Эрхэм Жо минь, 70 насны чинь төрсөн өдөрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хайртай шүү, Женни чинь. 2009 он” хэмээх дотор бичээсийнх нь тусламжтайгаар олсон байна. Харин Фэйсбүүк дээрхи бөгжний зургийг тэдний 19 настай ач охин олж харжээ.

Эх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.