Д.Цогтбаатар эздийг дэмждэг утсан хүүхэлдэй гэв үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13
 
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг байранд орох хүсэл мөрөөдөлтэй залуусын сэтгэлзүйгээр худлаа шоудлаа гэх шүүмжлэл бий болов. Тэрбээр салбар толгойлон ажиллаж байгаа энэ хугацаандаа барилгын салбарт том өөрчлөлт хийж, тэнгэрт тулсан үнэтэй барилгуудын үнийг бага ч болов бууруулж, мөн найман хувийн зээлээр олгож байгаа байруудын урьдчилгаа болох 30 хувийг нь 10 хувь болгох боломж бололцоог хайж, эл асуудлаар УИХ-д санал асуулга оруулсан бөгөөд одоогоор ярилцаж эхлээгүй байна. 

Энэ талаар тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэртэй байгааг дуулгасан. 

Мөн “Орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аас доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдсэн. Иргэдэд орон сууц авах хэрэгцээ байгаа ч урьдчилгаа 30 хувийг төлөх шалгуурт унаж байсан. Учир нь, 30 хувиа төлөөд байр авах чадвартай хүмүүс бүгд байрандаа орж, зах зээл нь ханачихсан хэрэг. Ингэж Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжсэн бодлого юм” гэж ярьсан. Тиймээс хүмүүс сайдын гаргасан шийдвэр нааштайгаар батлагдаж, иргэд 10 хувиа төлөөд байранд орох цагаа харж эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх