Малайзид амиа алдсан Д.Отгонтуяагийн хэргийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байна. Талийгаачтай хамт байсан гэх гурван монгол бүсгүйг байцааж байгаа бөгөөд хэрэг гарахын өмнө тэднийг хоорондоо маргалдсан гэдгийг гэрчүүдийн мэдээллээр тогтоогоод байгаа аж.
Монгол бүсгүйчүүдийг байцаахад Монголын элчин сайдын яамнаас хэлмэрч гаргаж өгсөн байна. Талийгаач Д.Отгонтуяа нь өнгөрсөн оны 11 дүгээр сард суралцахаар тус улсад очсон. Олон улсын исламын их сургаальд элссэн гэх мэдээлэл байгаа юм.
ТIМЕS.МИ