Энэ даваа гаригт найман хоногтой хүй нь цөглөөгүй нярай хүүхдээ хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт орших айлын үүдэнд ягаан өнгийн даавуун өлгийтэй, дөрвөлжин хар хээтэй саарал ороолтоор давхар ороосон нярай хүүхэд хаягдсан байжээ.
Одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй хүүг Цагдаагийн албан хаагчид ЭХЭМҮТ-д үзүүлж, “Хүүхдийн төв сувилал”-д хүлээлгэн өгчээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Ийнхүү он гарснаас хойш хүүхдээ санаатайгаар хаясан хэрэг цагдаагийн байгууллагад долоо бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн ээжийг эрэн сурвалжилж олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллагдагчаар татсан байгаа гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.