ЭЕШ-ын бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 14
 

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад тав хоног үлдлээ. Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн сарын 21-ний өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагч ЭЕШ-д орох боломжтой. 

Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчид энэ сарын 25-нд дахин шалгалт өгөх юм. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой аж.

Эх сурвалж www.wikimon.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх