Нийгэм
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 15
АПУ компанийн борлуулагч амиа алдсан хэргийн сэжигтэн П-ийн өмгөөлөгч, ар гэрийнхэн цагдаагийн байгууллага хууль зөрчиж байгаа талаар мэдээлсэн юм. П-ийн эхнэр Б.Отгонханд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг үйл явдал болоогүй. Намайг тухайн үед машиныг нь Төв аймагт аваачсан, дотроос нь миний үс олдож сэжигтнээр татан байцааж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ бүгд худлаа. Намайг өнөөдрийг хүртэл сэжигтнээр татаж байцаагаагүй. Гэтэл цагдаагийн байгууллага миний болон сэжигтэн П-г гэмт хэрэг үйлдсэн юм шиг мэдээлэл тарааж, нэр хүндийг минь гутааж, миний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс зарим хэвлэлийн байгууллага болон Баянзүрх дүүргийн АН-ын нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна” гэсэн юм. Тэрээр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг авч хэлэлцэх газар байхгүй байгааг энэ үеэрээ хэлж байв. Харин сэжигтэн П-ийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд үйлчлүүлэгчээ хэрэг үйлдээгүй, хэлмэгдэж байгаа гэлээ. Мөн цагдаагийн байгууллага П-г эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэлээ.
Д.Нэргүй
Энэ мэдээ танд таалагдаж байвал лайк хийгээрэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.