Сонгууль болоход 14 сар үлдсэн байна. Эл хугацааг эрхэм гишүүд овсгоотой гэгч ашиглахаар эртнээс улс төрийн сонгуулийн ажлаа эхлүүлсэн харагдана. Сэтгүүлчдэд хайртай болсон гишүүд болон намууд тэднийг гадаад, дотоодоор авч явж ажиллуулах нэрээр амруулдаг билээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр МАН-ынхан баахан сэтгүүлчийг урд хөрш руу авч яван аялуулсан бол өдгөө удахгүй АН-ын сэтэртэй, Завханаас сонгогдсон, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав сэтгүүлчдийг БНСУ руу авч явж амраахаар болсон байна шүү.
Ийнхүү эрхэм гишүүд сэтгүүлчдийг гадаад, дотоодод аялуулж, гахай шувууны мах идүүлэн газар орон үзүүлж байгаад л “эвтэйхэн” гэгч сонгуулиар ашиглах их аянд мордоод байгаа бололтой. Эх сурвалж
www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.