ИНЕГ-ынхан хулгай хийхээсээ ичээсэй

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 15
 

ИНЕГ-ынхан гэж эрээ цээргүй, ичих булчирхайгүй, булайгаа олонд дэлгэсэн байгууллага байх юм. Дарга асан нь авлигын хэргээр шалгуулж яллуулсан бол ажилчид нь бусдын үнэт эдлэлийг хулгай хийсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. 

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 28-нд өндөр настай нэгэн зорчигчийн алт, мөнгөн эдлэлээ хийсэн зүйл алга болсон байна. Энэ асуудлаар ИНЕГ-ын ажилчдыг шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм. 

Шалгах ёстой юмаа шалган нэвтрүүлж, оруулж гаргаж чадахгүй байж, жирийн нэгэн өндөр настай хөгшнийг элэг барьж ийнхүү үнэт эдлэлийг нь хулгайлсан хэргээр хуулийнхны хаалга татаж эхлэв үү дээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх