С.БАЯРТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 15 ・ 1

 


УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь 7 байшин гэх асуудлын талаар мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Улмаар С.Баярын зүгээс хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийж эл мэдээллийг няцаагаад буй. Тэгвэл Г.Уянга гишүүний дэлгэсэн мэдээллийн мөрөөр АТГ шалгалт явуулж эхэлсэн байна. Энэ талаар Г.Уянга дөнгөж саяхан фэйсбүүк хуудастаа “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө” хэмээн мэдээлжээ. 

www.ulstor.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 15/

    uyangaa cni shvv.ard tvmen chinii tald zorigtoi vzeltsene shvv myy xywalznyydtai.

    Хариулах