Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 15
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 25-39 насны ажилтан, албан хаагчдын санал санаачлагаар байгуулагдсан “Нийгмийн даатгалын залуу мэргэжилтэнүүдийн клуб” ТББ нь ажилтан албан хаагчдынхаа сургалт хөгжилд чиглэсэн болон нийгэмд чиглэсэн олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлдэг билээ.
Тус клубын Нийгмийн үйл ажиллагааны хороо нь 2015 оны 4-дүгээр сарын 16-ны өглөө нийслэл хотын гудамж талбайг цэвэр цэмцгэр байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Тохижилт үйлчилгээний компаний ажилтнуудад нийгмийн даатгалтай холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.
Мөн амин дэм, эрдэс бодис нэн шаардлагатай хаврын улиралд биеийн хөдөлмөр эрхэлдэг тэдгээр иргэдэд амин дэм, дулаан хувцас бэлэглэж ажлын эрч хүч, урам зориг нэмэн сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.
Залуусын санаачлага, үйл ажиллагааг дэмжсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, Нийгмийн даатгалын залуу мэргэжилтнүүдийн клуб ТББ-ын гишүүд, “Монос” групп болон “Өүлэнменч” ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.