А.Мөнхбат С.Жавхлангийн улаан фэн гэнэ шүү

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 15

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдаж цензургүй, нээлттэй ярилцсан билээ. Уг нэвтрүүлэг ямар ч том албан тушаалтай хүн байсан асуултыг цензургүй тавьдаг журамтай бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн хүн л ордог аж. 

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатыг тойрсон багагүй мөнгөний асуудал яригдаж буй. Түүнийг 38 сая төгрөгөөр вэб сайт хийлгэсэн, энэ онд дөрвөн их наяд төгрөгөөр залуусыг дэмжинэ гэх мэдээллүүдэд тодорхой хариултыг хэлсэн юм. 

Тэрбээр төрийн гурван өндөрлөгтэй мөн эрх баригчидтай тэмцэж, нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах дээрээ тулаад байгаа эх оронч сэтгэлтэй Гавьяат жүжигчин С.Жавхлангийн галзуу улаан фэн нь гэнэ шүү. Түүний дууг байнга сонсдог гэх бөгөөд түүнийг “Үндэсний зөвлөл”-дөө нэгдэж, хамтарч ажиллахыг урьжээ. Харин С.Жавхлан эл мэдээллийг сонсоод ямар хариу өгсөн бол доо?
Эх сурвалж www.wikimon.mn 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх