Коста, Азар, Кейн нар Английн шилдэг тоглогчийн төлөө

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 16
 


Лондон хотын “Чэлси” багийн довтлогч Диего Коста, хагас хамгаалагч Эден Азар нар энэ улирлын дүнгээр Английн Премьер лигийн шилдэг тоглогчоор шалгарах магадлалтай тоглогчдын жагсаалтад багтжээ. Энэ шагналыг Английн Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос гардуулдаг юм. 

Тэднээс гадна горилогчдын жагсаалтад “Манчестер Юнайтэд” багийн хаалгач Давид де Хеа, “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Филиппе Коутиньо, “Тоттенхэм”-ын довтлогч Харри Кейн, “Арсенал”-ын довтлогч Алексис Санчес нар багтсан гэнэ. 

Өнгөрсөн жил шилдэг тоглогчийн шагналыг “Ливерпүүл”-ийн экс довтлогч Луис Суарес хүртсэн билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх