Хөвсгөлийн залуус “Оюуны хувьсал” хийнэ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 16

 

 
 

“Хөвсгөл аймгийн хөгжлийн гарцыг хөрсөн доорхи баялаг бус хөгжил эрэлхийлсэн оюунд байдаг” хэмээн залуучууд нь тодорхойлж байна. Иймээс нутагтаа ажиллаж, амьдарч байгаа ард иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийх, нутаг орноо хөгжүүлэх, хамтдаа хөгжих, баялаг бүтээх, дэлхийд үнэлэгдэх монгол брэнд, оюунлаг иргэнийг хэрхэн бий болгох боломж байгааг нээх зорилготой “Оюуны хувьсал” нэртэй лекц, уулзалт, ярилцлагыг Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо, УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ 2015 оны дөрөвдүгээр сарын 23-26-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Их-Уул суманд тус тус болох аж. “Оюуны хувьсал” төслийн багт Төрийн соёрхолт Н.Нацагням, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Самбууням нар болон Залуучуудын Холбооны төлөөлөгч нар оролцох юм байна.
Ийнхүү Хөвсгөл нутгийн оюунлаг залууст оюундаа хөрөнгө оруулалт хийх, дэлхийд данстай эрдэмтэнтэй уулзах боломж, дэлхийд боловсролоороо тэргүүлэгч АНУ, Герман зэрэг улсуудад суралцсан залуустай нутагтаа уулзах боломж нээгдлээ.

www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх