Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 16
Хаана ч байхгүй, давтагдашгүй өв соёл, эх түүхээ харуулсан чанартай бүтээл хийгээд шоу бизнесийн ертөнцөд эргэлдэж байгаа их мөнгөнөөс “шанагадья” гэсэн санааг илэрхийлэх уран бүтээлчдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Гэвч энэ сайхан санаа нь мөнгө гэсэн ганц босгонд тээглээд хэрэгжилгүй байсаар байна.
Тэгвэл Ерөнхий сайдын ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэл энэ босгыг хавьгүй намсгачих шиг болов.
Монгол Улс валютын нөөцөө нэмэгдүүлэх, нэмэлт эх сурвалжийг бий болгох ажилд хамаг анхаарлаа чиглүүлээд байгааг бид мэдэж байгаа. Ерөнхий сайдын хэлсэн үгэнд “Монголд ирээд буцсан дэлхийд алдартай “Марко поло” цувралын уран бүтээлчидтэй тус киноны хоёрдугаар цуврал дээр хамтрахаар тохиролцлоо. Монголд шинэ кино студийн барилга байгууламж барьсан тохиолдолд Марко Пологийн 3, 4 дүгээр цуврал, дараа нь Чингис хааны цуврал кинонуудыг хамтран хийхээр тохиролцлоо” гэсэн өгүүлбэр байсан нь загатнасан газар маажих шиг болсон юм.
“Марко Поло” цувралыг бүтээсэн “Нетфликс” бол интернэтийн шоу бизнест маш амжилттай явж байгаа компани. Контент тус бүр дээр төлбөр төлдөг зарчмаас татгалзаж, сар бүр ижил хэмжээний төлбөр төлөөд бүх контентийг үзэх эрх өгөх болсноор хэрэглэгчийнхээ тоог эрс нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, сар бүр 10 ам.доллар төлөөд бүх контентийг нь үзэж болдог гэсэн үг. “Марко Поло” эхний цувралын 10 ангийг 90 сая ам.доллараар бүтээсэн нь компанийн түүхэн дэх хамгийн их төсөвтэй бүтээл болсон гэж байгаа ч үүний дараа 2.6 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлсэн гэсэн мэдээлэл гарсан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.