Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 16
Тавантолгойн гэрээ яригдаж буй энэ цаг үед дараах сонирхолтой ярилцлагыг уншигчдын хүсэлтээр дахин нийтэлж байна.
“Спирт бал бурам”-ын булхайнаас жинхэнэ авлигын сүлжээ эхлэсэн үү?
Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.
-Хэдэн жилийн өмнө нээрээ М.Энхсайхан Монголын Үндсэн хуулийг АНУ-д боловсруулж батлуулсан, биднийг хууран мэхэлсэн гэж ярьж бичиж байсныг тодхон санаж байна.
-Үндсэн хуулийг баталцсан Энхсайхан нь УБХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга, ардчиллын нөлөө бүхий лийдэр, мөн эрх мэдэлтэй ч байсан, тиймээс хариуцлагаас хуваалцах хүний нэг өөрөө мөн.
-Энэ бүхнийг М.Энхсайхан Ардчилсан намынхандаа хандаж хэлэв үү?
-Би тэгж үзэхгүй байна. М.Энхсайхан бол 1991 оны 3-р сарын 21-нд МАХН-ын шинэчлэх програмыг боловсруулсан 15 эрдэмтний нэг бөгөөд 1990 оны 3-р сарын 21 билүү, 22-ны Үнэн сонинд програмаа нийтлүүлж байсан. Энэхүү 15 эрдэмтнийг Зардыхан зохион байгуулж, Ж.Батмөнх тусгайлан хүлээн авч үүрэг даалгавар өгч дээрх програмыг боловсруулсан байдаг.
Энхсайхан Ардчилсан намаас авах ёстой эрх мэдэл, эд хөрөнгөө хангалттай авсан. 1998 онд Ерөнхий сайдаасаа улс төрийн шалтгаанаар огцорсон ч гэсэн Ардчилсан намынхаа төлөө 2004 оны сонгууль хүртэл М.Энхсайхан идэвхтэй байр суурийг илэрхийлж эзэлж байсан. МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл 1990 оны АИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа М.Энхсайханыг “өндөр боловсролтой мундаг эдийн засагч хүнд намын даргаа өгч байна” гэж мэдэгдэл хийж байсныг санаж байгаа биз дээ.
-М.Энхсайхан намынхантайгаа зөрчилдөх болсон шалтгаан яг юунд байсан юм бол?
-Тэрээр 2004 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлж Ардчилсан намын лийдрүүдтэй зөрчилд орсон. 2003 оны 1 сард Ардчилсан намын дарга болж байх тэр үед үндсэндээ Эх орон – Ардчилал эвсэл албан бусаар байгуулагдчихсан байсан. Энхсайханыг Ардчилсан намын дарга болонгуут АН дотор Алтангадас гэдэг нам дамнасан шинэ фракц бий болж, эх орон ардчилал эвслийг албажуулж 2004 оны сонгуульд идэвхтэй бэлдэх боломжийг Энхсайханд олгоогүй. Тэрээр Фракц хоорондын зөрчлийг зохицуулах гэж дотроо ажиллахаасаа илүү зөрчлийг дэвэргэж байгаад таарсан. Нөгөө талаас Эх орон – Ардчилал эвсэл сонгуульд ялах боломжтойг мэдрээгүй, нэг суудалтай намыг 20 суудалтай болговол хангалттай, энэ нь миний гавъяа болно гэж тооцоолж, тэгж ч ярьдаг байсан. Тэрээр уг эвслийг маш идэвхгүй удирдсан, эцэст нь эвслийн төв штабаа хэн ч биш улс төрийг мөнгө гэж ярьдаг П.Цагаанд өгчихөөд Хөвсгөл яваад өгсөн.
Сонгуулийн дараа П.Цагаан нь Энхсайхан надад 200-аад сая төгрөгтэй эвслийн штабыг өгсөн. Би энэ штабыг хөл дээр нь босгож ялалт авчирлаа ш дээ гэж сайрхаж ярьж байсан удаатай. Үнэндээ бол ялалт авчирсан биш ялагдал авчирсан. Хэд хэдэн тойргийг МАХН-тай наймаалцсан нөхөр.
Ер нь Энхсайхан ч бай, П.Цагаан ч бай сонгуулийн штабаа зөв удирдаад явсан бол УИХ-ын 76 суудлын 45 орчим суудлыг авах боломж байсан. Сонгуулийн үр дүнгээр МАХН, АН-ын аль нь ч олонх болоогүй хамтарсан засгийн газар байгуулагдах нөхцөл байдал бий болсон тэр үед Энхсайхан нэг хэсэг шоконд байж цаг алдсан, эвслийн ерөнхий менежерийн хувьд хамтарсан засгийн газрын ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын нэгийг нь авна гэж өөртөө хэт итгэж, хүсэл дээр хясах гэгч зарчмаар алгуурласан. Ийнхүү түүний идэвхгүй шоконд байх хооронд гудамжинд явж байсан хүн ерөнхий сайд болчихсон. Үүнээс болж Энхсайхан болон Ардчилсан намын хооронд том зөрчил бий болсон юм. Гудамжнаас еренхий сайд болсон хүн нь М.Энхсайханд ямар ч бялуу хүртээгээгүй төдийгүй, гадаадад явж байхад нь намын даргыг нь булааж авсан.
Ер нь М.Энхсайхан бол асуудалд бодитой ханддаггүй, сайн ойлгодоггүй, ажил хэрэгч дүр исгэсэн хүн юм билээ. Очсон газраа тараадаг дампууруулдаг, 80-аад оны сүүлчээр эдийн засгийн хүрээлэнг бөөн бужигнаан хийж тараасан. Тэр ерөнхий сайд болж зарчмын том том алдаануудыг гаргасан. Ер нь ямар ч ажилд хариуцлагагүй хандаж, удирдаж зохион байгуулж байгаа улс төрийн ажил ч бай, бизнесийн ажил ч бай унагааж явсан түүхтэй юм билээ. Миний мэдэх хэд хэдэн компаниуд найз нөхөдтэйгээ нийлж үүсгэн байгуулаад өөрөө удирддаг, эцэст нь эдгээр компаниуд бүгд дампуурдаг.
-М.Энхсайхан үүнийг шударгаар хэлж байгаа юм биш үү? Монголын өнөөгийн алдаа завхрал Үндсэн хуулиас эхтэй төдийгүй өнөөгийн өөрчлөлт шинэчлэлт бол улс төр, эдийн засаг, хуулийн алуурчдын засаглал гэдгийг л хэлээд байгаа гэж ойлгосон?
-Үндсэн хуулийн алдаа завхрал нь Чимид гуайтай төдийгүй С.Баяртай холбож ярих нь зүйд нийцнэ. С.Баяр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нь байсан.
Үндсэн хууль батлагдахын өмнө “Азийн сан”-гийн шугамаар С.Баяр тэргүүтэй УБХ-ын гишүүд, Үндсэн хуулийн эх боловсруулах ажлын хэсгийнхэн АНУ-ын олон хотуудаар аялж, олон их дээд сургуулиудаар зочилж эрдэмтэн судлаачдаас Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгаар лекц сонсож, семинарт оролцож, айлчлалын төгсгөлд Сан Франциско хот дахь “Азийн сан”-гийн байранд зочилсон. “Азийн сан”-гийн удирдлага, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй уулзалт ярилцлага зохион бай-гуулсан. Ярилцлагыг “Азийн сан”-гийн удирдлага нээж хэлэхдээ “Та нар манай олон хотуудаар явж, олон их дээд сургуулийн эрдэмтэн докторуудаас их юм сонсож ойлгоо биз дээ. Ингээд та нартай айлчлалын талаар болон Үндсэн хуулийн үзэл баримтлалаар ярилцлага хийх гэж урьсан юм. Баяр даргатай тусад нь ярилцана” гээд түүнийг ярилцлагаас гаргасан гэдэг. Бодвол С.Баяртай тусгайлан уулзаж ярилцсан байх. Төлөөлөгчид эх орондоо ирж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн Ардын их хуралдаанд төслөө оруулж батлуулсан. Үндсэн хууль батлагдсаны дараа сар ч бололгүй С.Баяр УБХ-ын гишүүнээсээ татгалзаж АНУ руу явсан. Энэ бол анхаарал татах, судалвал зохих асуудал мөн.
-Саяхан өгсөн ярилцлагадаа С.Баяр АНУ-д очоод 1993- 1996 он хүртэл “жижиг улсын аюулгүй байдлын асуудлаар” судалгаа хийж байсан. Уг нь эрдмийн зэрэг хамгаалах сэдэв байгаа юм. Одоо үүнийгээ үргэлжлүүлж мөн Монголын аюулгүй байдлаар судалгаа хийж байна гэх аясын юм ярьсан байсан. Та Баяр даргыг дурьдаж их сонин дүгнэлт гаргалаа.
-Би баримт ярьж, дүгнэлт л хийж байна. Дээрх онуудад Америкт юу хийж байсныг би мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ бол сонирхолтой асуудал. Баяр одоо юу гэж ярьж ч, юу гэж ч хэлж болно ш дээ. Ер нь л 90-ээд оны эхэн үеэс Баяр Америкт элчин сайдаар явах асуудал ил далд хэлбэрээр илэрхийлэгдэж, их яригддаг байсан.
“Спирт бал бурам”-ын булхайнаас жинхэнэ авлигын сүлжээ эхлэсэн үү?
АНУ-д жижиг улсын аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж байсан гэдэг нь өөрөө сонирхолтой төдийгүй халхавчийн асуудал байхаа гэж бид бодож байна. Үндсэн хууль батлагдсаны дараа, Оюутолгойн гэрээ батлагдсаны дараа, 7-р сарын 1-ний хэрэг явдал хууль хяналтын байгууллагад шалгагдангуут АНУ руу явж амьдарч суурьшиж байгаа нь сонирхолтой. Оросын улс төрийн судалгаагаар мэргэшсэн хүнтэй Монголд ирэхэд нь би санамсаргүй уулзалдсан. Тэр хүн ярианыхаа дундуур “7-р сарын 1-ний үймээнийг Баяр өөрөө зохион байгуулчихаад бидэн рүү чихсэн. Ер нь 2004 он гэхэд Баяр манай хүн биш, Америкийн хүн болсон нь тодорхой болсон” гэж ярьж байсан. 7-р сарын 1-ний үймээний хэргийг надад тохох гэж Баяр тагнуулынханд үүрэг өгсөн, тагнуулынхан намайг барьсан, хорьсон, шалгасан. Үнэн зөвийг нь тогтоосон. С.Баярын хувьд хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг шиг л юм болсон. Тагнуулынхан хулгайчийн үгэнд орохгүй байх л даа.
-Та ер нь улс төрийн өндөр албан тушаал бүхий хүмүүст их таагүй хандах юм аа даа? Та тэд нартай хамтарч ажил- лаж байсан уу?
-Би ерөнхийд нь ямар ёс суртахуунгүй хүмүүс төрийн дээд албан тушаал хашиж байгааг мэдэж байна. Тэдний ёс зүйгүй байдал эх орон, ард түмнээ гэсэн өчүүхэн зүрх сэтгэлгүйд нь байнга харшилтай байсан. Хулгайч нар төр засгийн хүндлэл талархлыг нийгмийн баялгийг бүтээгч нараас илүү хүлээж байна. Олигархиуд Монголын баялгийг цөлмөж байгаа бол төрийн томчууд улс орны эрх ашгийг гадныханд найр тавин өгч байна. Би тэд нартай хамтарч ажиллаж байгаагүй. Би тэдэнд зүтгэж тэдэнтэй хамтран ажиллах нь ёс зүйгүй хэрэг болно гэж боддог хүн.
-С.Баяр Оюутолгойн гэрээтэй ямар холбоотой вэ?
-Оюутолгойн гэрээнээс өрмийг нь С.Баяр хамаж, шавхрууг нь нөгөөдүүл нь долоосон гэж учир мэдэх улсууд ярьдаг юм билээ. Рио Тинтогийн ерөнхий захирал байсан Жон Макентай нэг биш удаа уулзаж байсан юм.
-Жон Макен гэж яг хэн билээ?
-2005 онд иргэний хөдөлгөөнүүд жагсаж, Оюутолгойн гэрээг батлуулахгүй гэж, Фридландыг хулгайч луйварчингаар нь цоллон эсэргүүцэж байсан тэр үед олон улсын хөрөнгийн бирж дээр Оюутолгойн хувьцааны ханш навс унаж байсанд Айвенхоугийн удирдлага дүгнэлт хийж Фридландыг ажлаас нь чөлөөлж хүндэт ерөнхийлөгч болгож, харин Рио Тинтогийн Жон Макеныг ерөнхий захирал болгосон юм билээ. Тэрээр ерөнхий захирал болсныхоо дараа Монголд ирж газар дээр нь нөхцөл байдлыг судалж, олон сар болсон.
-Та тэгээд тэр хүнтэй уулзаж байсан хэрэг үү? Ямар шугамаар холбогдон уулзав аа?
-Хэд хэдэн удаа уулзсан. 2005, 2006 оны Иргэний хөдөлгөөнүүдийн гол бодлого над дээр зангидагдаж байсан учраас надтай уулзах санал тавьсан. Иргэний хөдөлгөөнүүд Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг яаран сандран батлуулахгүй байх, Тавантолгойн орд газрыг гадныханд зарах гэж байсныг илчилж төрд авах, төрийн өндөр албан тушаал хашиж байсан авлигач олигархиуд хариуцлагад тооцох тухай л асуудал байсан. Уулзалт нэлээд хэдэн цаг үргэлжилдэг байсан. Уулзах бүртээ нэг л асуудлыг сонирхож байсан.
-Тэр асуудал нь юу юм бол?
-Хөрөнгийн бирж дээрээс Оюутолгойн хувьцаанаас 19.9 хувийг худалдаж аваад зогссон компаний тухай л сонирхож байсан. Бодвол монголчууд авсан байх гэсэн хардлагатай байсан. Би Жон Макенаас: “Яагаад 19.9 хувийг аваад зогссон юм болоо, энэ ямар учиртай юм бэ” гэж асуухад тэрбээр “Хөрөнгийн биржийн олон улсын алтан дүрэм байдаг. 20 хувиас дээш хувьцаа эзэмшигчийг бирж дээр нэр цохон зарладаг. Харин 20 хувиас доош хувьцаа эзэмшигчдийн нэрийг нууцалдаг. Үүнийг маш сайн мэддэг хүн 19.9 хувийг авсан байна” гээд Монголд энэ хувьцааг авч болох баян хүн байна уу, эсвэл Засгийн газар авсан байж болох уу гэж сонирхож байсан. Хэр хэмжээний мөнгөөр энэ хувьцааг авч болох вэ гэхэд “500 сая долларын үнэ хүрнэ, ийм мөнгөтэй хүн танайд байна уу” гэж асуусан. Мөн хэрэв Монголын Засгийн газар, эсвэл хувь хүн 19,9 хувийг авсан бол хуулийн дагуу эзэмших 34 хувьтайгаа нийлээд 54 хувийг нь Монголын тал эзэмших болж байна, тийм бол бидэнд (Рио Тинто) ашиггүй гэж ярьж байсан. Би дотроо Монголын засгийн газар ч бай, монгол хувь хүн ч бай авсан бол болж байна гэж бодоод л өнгөрсөн.
Гэтэл 2006 оны намрын чуулган дээр УИХ-ын төрийн мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын нөөц мөнгөнөөс 500 сая доллар алга болсон тухай яриа гарсан юм. Энэ үеэр дөнгөж томилогдоод байсан Монгол банкны ерөнхийлөгч Батсүхээс асуухад Би сайн мэдэхгүй байна гэхэд гишүүд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбатыг авчирч 500 саяын асуудлаар байцаахаар болсон. Гэвч дахиж энэ хурал болоогүй, сураг чимээгүй алга болсон, 500 сая долларын асуудлыг огтхон ч хөндөөгүй, О.Чулуунбат УИХ дээр ирж байцаагдаагүй тайлан тавиагүй, бүх зүйл нам болсон. Тэгээд би боддог юм. Манай нөхдүүд 500 саяар Оюутолгойн хувьцааг авсан байж болох юм. Хэрвээ монгол хүмүүс аваад Оюутолгойн хувьцааг эзэмшиж байгаа бол сайн байна. Улсынхаа мөнгө хулгайлаад Оюутолгойн хувьцааг аваад, түүнийгээ дахиад цааш нь зарсан бол өөр асуудал.
-Үүнийг хэн авсан байж болох вэ?
-Мэдэхгүй дээ. Голомтын Баясгалан энэ тэр хүмүүс тэр үед олон сар гадаадын хөрөнгийн бирж дээр ажилласан, үйлдвэр худалдааны сайд нь олон удаа гадаадад явж ямар ямар хүмүүстэй уулзалдсан тухай нарийн тоо баримтыг ярьж байсан. Оюутолгой төслөө бид хаяхгүй. Бидний үгийг сонсож бидэнтэй тохирохгүй бол төслөө зогсоож уурхайгаа консерваци тавиад явна. Монголын улс төрчид, бизнесүүд бидэнтэй хэзээ тохиролцоно тэр цагт бид орж ирнэ гэж ярьсан. Үүнээс хойш олон жил энэ төсөл зогсонги байдалд байж байгаад 2009 онд гэрээ батлагдсан. Жон Макентай уулзаж ярилцаж байсны хувьд Оюутолгойн гэрээ яаж батлагдахыг анхааралтай сонирхож байсан. Энэ төслийг баталсан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, одоогийн ерөн-хийлөгч Ц.Элбэгдорж нарын эрх ашгаа нэлээд сайн шингээсэн гэж би боддог. Учрыг гадарлах зарим эрх мэдэлтэнгүүд тэгж ярьдаг.
-Тэр үеийн иргэний хөдөлгөөнүүд гэгч нь Оюутолгойн гэрээг батлуулах зорилготой, Фридландаас мөнгө авсан хөлсний этгээдүүд, тагнуулууд, туршуулууд, хутган үймүүлэгчид, тархи угаагчид байсан гэсэн яриа их байна. Та нар бол ард түмний тэмцлийг нухчин дарагчид байсан юм биш үү.
-Би бол Оюутолгой, Таван- толгойг л Монголын төрд ашигтайгаар авч хоцрох тухай асуудлыг л ярьдаг байсан. Ер нь анх Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн улс төрийн зорилготой гарч ирсэн юм билээ. Энэ нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Эрдэнэбатыг гаргаж ирэхийн төлөө, түүний санхүүжилтээр дэмжлэгтэйгээр байгуулагдсан гэдгийг сүүлд нь би мэдсэн. Хүмүүс мартаагүй бол Эрүүл нийгэм Иргэний хөдөлгөөний эхний шаардлага бол ерөөсөө л Н.Энхбаярыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй байх, мөн улс төрийн хариуцлага тооцох шаардлага байсан. Сүүлд иргэний хөдөлгөөнүүдийн зарим зүтгэлтэн Фридландад, зарим нь Элбэгдоржид, зарим нь Энхбаярт үйлчилж худалдагдаж эхэлсэн. Үүнийг бол баримттайгаар ярьж болно.
Миний хувьд Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай байгуулах таван толгойг гадныханд заруулахгүй байх зорилго байсан. Энэ зорилгоо би тодорхой хэмжээнд биелүүлсэн, зохих газрууд нь мэдэж байгаа байх. Миний барьж байсан байр суурь зарчим зарим улс төрчид, эрх мэдэлтэнгүүд Айвенхоугийнханд таалагдаагүй учир, тэд Иргэний хөдөлгөөний зарим удирдагчдыг худалдаж авсан. Эзэд нь тэдэнд намайг зайлуулахыг шахсан шаардсан. Тэд зорилгоо биелүүлсэн. Эрх мэдэлтэнгүүд, улс төрчид, бизнес
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.