
Канадын “Хан ресурс” компанийн удирдлага Жим Доак манай улсад ирээд байхдаа амь насаа алдсан билээ. Тэрээр манай улсад 5 хоногийн хугацаатай ирсэн бөгөөд Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрээр Blu sky-д байрлаж байжээ.
Түүний талаарх мэдээллийг гадаадын хэвлэлийнхэн анх мэдээлсэн бөгөөд манай хууль хяналтынхан албан ёсоор мэдээлсэн зүйл алга.
Канадын Хан Ресурс компанийн хувьд 2009 оноос хойш Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан юм. Харин 2011 оны эхээр Монголын Засгийн газар Хан Ресурс компанийн ураны ордын лицензийг цуцалсны дараа тус компани олон улсын Арбитрийн шүүхэд хандаж Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Харин Арбитрын шүүх энэ оны эхээр шийдвэрээ гаргаж, Монголын Засгийн газар Хан Ресурс компанид 100 орчим сая ам.доллар төлөх ёстой гэж үзээд байгаа юм.
http://times.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.