Тайландын алдартай дуучны клипэнд супер модель Б.Билгүйтэй тогложээ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 23

 


Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь супер модель Б.Билгүйтэй. Тэрбээр сүүлийн хэдэн жил Тайландын загварын ертөнцөд цахиур хагалан яваа. 

Тэрбээр загварын тайзнаа гарахаас гадна Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Сургуулиа "Honor" цолтой төгссөн хоёрдах монгол оюутнаар тодорсон юм. Өдгөө мэргэжлээрээ ажиллахын сацуу загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг. 

 

 

Загвар өмсөгч залуу өнгөрсөн онд кинонд тоглох мөрөөдлөө биелүүлсэн. Тайландын алдарт дуучин Намчагийн "Би чамайг нүцгэлмаар байна" дууны клипэнд тоглосон. Тэрхүү клипийг нь нэг өдрийн дотор 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоосон билээ.

Тэгвэл түүний дараагийн клип нь Тайландад нэлээд алдартай Nest Nisachol гэх дуучны “Намайг зүгээр л орхи, би чамд хайргүй” хэмээх шинэхэн дуу байлаа. Дуучны хувьд хоёр жил завсарласны эцэст уран бүтээлдээ эргэн оржээ. Ингээд Тайландад ажиллаж амьдардаг Б.Билгүйтэй энэ жил тун ч завгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.dorgio.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх