Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 24
・ 3

Согтуу хүнийг улсын эмнэлгүүдэд хүлээн авах болсныг эрүүл мэндийн байгууллагууд эсэргүүцэж, уг хуульд өөрчлөлт оруулах саналаа Эрүүл мэндийн яамнаас Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Эрүүлжүүлэх байранд согтуу хүн нас барсан тохиолдол цөөнгүй.
Эрүүлжүүлэхийн нэг эмч байдаг ч тэр нь нарийн мэргэжлийн хүн биш учир ямар хууч өвчтэйг мэдэхгүй. Үүнээс болж цагдаа нар буруутдаг учир согтуучуудыг эмнэлэгт хүлээн авах шийдвэрийг 2013 онд гаргаж хуульд өөрчлөлт оруулсан.
Гэвч одоогоор манай эмнэлгүүд бэлэн биш байгаа учир Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, согтуу хүмүүсийг эргүүлэн цагдаагийн байгууллагад нь хариуцуулахаар төсөлд тусгажээ.
“Согтуу хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээн авдаг нь олон улсын жишиг юм. Манай улс ч яваандаа орчин нөхцөлийг нь бүрдүүлээд, согтуу хүнийг зориулалтын эмнэлэгт хүлээн авдаг болно” гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарлав.
Эх сурвалж: www.Garag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.