Ч.Хурц: Гадаадын компаниас бонус горьдсон нөхөд ард түмнээ бодохгүй байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 24

 

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Ч.Хурцтай ярилцлаа.
 

Геологи, уул уурхайн салбарын хүнтэй уулзаж байгаагийн хувьд Тавантолгойн асуудлаар байр суурийг тань сонсох нь зүйтэй болов уу. Та гэрээний төсөлтэй танилцсан уу?

-Тавантолгой, Оюутолгой, Хөвсгөлийн фосфор, Цагаан суварга, Эрдэнэтийг зөв ашигласан тохиол- долд улс орны амьдрал дээшилж, дэвжинэ. Түүнээс биш 10 тоннын нөөцтэй алтны орд ашиглаад ард түмэндээ хувь хүртээх хэмжээний ашиг олохгүй. Дээр дурдсан орд хоорондоо үйлдвэрийн технологийн хувьд холбоотойгоос гадна Монгол Улсын хөгжлийн хамгийн гол гогцоо нь болж байгаа юм. Тэгэхээр дээрх ордыг иргэдэд ямар ч ашиггүйгээр ажиллуулж эхэлбэл түүн шиг буруу зүйл байхгүй. Би Тавантолгойн гэрээний төслийг заалт бүрээр нь уншлаа. Гэхдээ зөв гэрээг нь уншиж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Юутай ч УИХ-ын цахим хуудаст гарсан хувилбарыг нь бариад сууж байна. Ер нь худалч хүн аливаа зүйлсээс зугтахын тулд ойлгомжгүй, урт сунжруу, ямар ч агуулгагүй юм бичдэг. Чухамдаа Тавантолгойн гэрээг нарийвчлан харахаар Оюутолгойн гэрээнээс долоон дор маш муу болсон байна. Манай улс баялгаа бүгдийг нь алдаж байгаа ийм гэрээний төсөл хийчихээд сууж байна. Монгол хүн өөрийнхөө баялагт эзэн байх эрхээ алдаж байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ хоёу­ лаа миний ширээн дээр байна. Таван­ толгойн гэрээгээр Монгол нэртэй гадаадын компанид бүх эрх мэдлийг нь өгчихсөн байна. Энэ гэрээгээр монголчууд үүрэг хүлээгээд нөгөө тал баахан эрх эдлээд л байна. Ийм гэрээг анх Оюутолгой дээр эхэлсэн. Тэгвэл үүнийг Тавантолгойн хэлэлцээрт үргэлжлүүлж, монголчуудыг хог дээр гаргасан гэрээ хийсэн. Тиймээс булхайтай, будилаантай Тавантолгойн гэрээний төслийг буцаасан УИХ­ын дарга З.Энхболд, УИХ­ын гишүүдэд би баярлаж байна. Засгийн газар төсөв мөнгө олохын тулд улайрч байгаагаас биш ард түмний нийтлэг эрх ашгийг харгалзаж үзээгүй. Би геологич хүн, судлаач, эрдэмтэн хүний хувьд Засгийн газрын байр суурийг хараад үнэхээр ичиж байна. Одоо ч хэн дуртай нь хаана ч хамаагүй хүссэнээ ярьдаг болж дээ. Яг үнэндээ Тавантолгойн гэрээгээр монголын ард түмэнд орж ирэх ямар ч ашиг байхгүй.

-Таныхаар ямар байдлаар гэрээг хийвэл бидэнд ашигтай байх вэ?

Бидэнд бэлхнээ Эрдэнэт үйлдвэрийн жишээ байна. Энэ үйлдвэрийг барихын тулд эхлээд төмөр замаа барьсан. Хотоо босгож, эхнэр, хүүхдүүдийг нь ажилтай, орлоготой байлгахын тулд хүнсний болон хивсний үйлдвэр байгуулсан. Оршин суугчдаа эрүүл хүнсээр хангахын тулд Улаантолгойн сангийн аж ахуйг ногоо, сүүний Бургалтайн сангийн аж ахуйг тариа, мал махны чиглэлээр байгуулсны дараа үйлдвэр ашиглалтад орсон. Ийм жишээг монголчууд өөрсдөө хэрэгжүүлчихээд өнөөдөр яагаад гадаадынханд хамаг баялгаа алдахдаа тулчихаад байгаа юм.Тавантолгой өнөөдрийг хүртэл олигтой баталсан ТЭЗҮ­гүй байгаа. Ямар хөрөнгөөр үйлдвэр барих, эргээд хэдэн төгрөгийн ашиг олох нь тодорхойгүй. Ухаа­хутагт нэг тонн нүүрс гаргахын тулд 8­9 метр куб хөрс хуулж байгаа бол Тавантолгой дээр 3­4 метр куб хөрс хуулж, нэг тонн сайн чанарын нүүрс ашиглаж байгаа. Тэгэхээр Тавантолгой өдөр ирэх тусам гүн рүүгээ явна гэсэн үг. Хэрвээ ингэж сорчилж ашиглавал нэг тонн нүүрс гаргахын тулд 10 метр куб хөрс хуулж таарах нь. Зүй ёсоороо бол ашигт малтмалын орд ашиглахдаа тогтвортой 50­100 жилийн алсыг харсан бодлогоор энэ орд газруудыг ашиглах учиртай. Гэтэл урт хугацаатай бодлогын хүрээнд том ордуудаа ашиглахаас илүүтэй өнөөдөр ашгийг нь хувааж цөлмөх гээд уралдаж байна шүү дээ. Уг нь олон улсын хамтарсан консорциум байгуулж ажиллаж байгаа нь зөв л дөө. Техник технологио өгөөд боловсруулсан бүтээгдэхүүн авах сонирхол өндөр хөгжилтэй орнуудын дунд их байна. Тэр дундаа нийгэм баримжаат төрийн төлөө ажиллаж байгаа олон улс ийм хандлагатай боллоо. Жишээ нь, Япон, Герман, Финланд зэрэг орнуудыг нэрлэж болно. Эсрэгээрээ манайд яаж байна. Монголын газар шорооноос авсан хүдэр, нүүрсийг түүхийгээр нь зөөж, нутагтаа аваачиж боловсруулаад өндөр ашиг олж байна. Тэгэхээр Тавантолгой, Хөвсгөлийн фосфор, “Эрдэнэт” үйлдвэрийг нэгтгэж, гүн боловсруулах үйлдвэрлэлийн эхлэлийг тавихгүй байлгахын төлөө гадныхан ажиллаж байна. Монголчууд яагаад чадварлаг инженерүүдийнхээ мэдлэг боловсролыг ашиглахгүй байна вэ. Энэ байдал эцсийн дүндээ Тавантолгойн хэлэлцээрийг дампууруулах гэрээг боловсруулах үндэс суурийг тавьж өглөө. Би хувьдаа Тавантолгойн гэрээг ийм муу хийсэн нь Оюутолгойн гэрээг аврах гэсэн санаатай байж магадгүй гэж хардаж байгаа. Оюутолгойн гэрээ ямар их хэл ам таталсан билээ дээ. Гурван сая монголчууд стратегийн ач холбогдолтой орд газруудаа гадаадынханд үнэгүй шахам бэлэглэж байснаас ашиглахгүй зүгээр хэвтэж байсан нь дээр байлгүй. Миний хүү, хүүгийн минь хүү, тэдний хүүхдүүд төрнө. Монгол Улсад монголчууд мянга, мянган жил ажиллаж, амьдарна. Тиймээс мянган жилийн баялгийг цөөн тооны хүнийг баяжуулахын тулд ашиглах гэж яарах хэрэггүй. Энэ гэрээг байгуулбал эргэн тойрных нь 200 гаруй хүн хөлжинө гэдэг юм билээ. Энэ хүмүүс гурван сая хүнийг гуйлга гуйлгаж амьдруулах нь л дээ.

-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа байхгүй. Тухайн үеийн улстөрчдийн сонгуулийн шоу байсан гэдэг мэдээлэл гарах боллоо. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

 ­Иргэн болгонд хувьцаа байгаа. Бүх стратегийн орд газраасаа иргэд хувьцаа эзэмших ёстой. Тавантолгойгоос ч бусад ордоос нь ч хувь ногдол авна. Хуучин цагт байгалийн баялгийг ашигласныхаа төлөө эзэн хаанд тодорхой хувийг нь рояалти хэлбэрээр өгдөг байсан. Богдын засгийн үед “Монголор” нийгэмлэг ажиллаж байхдаа бүх 

Үргэлжлэлийг эндээс

Эх сурвалж: www.eagle.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх