Х.Пүрэвбадам бэрүүдээрээ бахархдаг

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 26

Монгол Улсын заан  Долгорсүрэнгийнхийг бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний гэргий  Х.Пүрэвбадам бөхийн удамтай нэгэн. Бүр тодруулбал түүний  ах үндэсний   бөхийн  засуул, хүндэт цоллооч Х.Пүрэв гэж хүн бий. Тэдний хамгийн том  Д.Сугаррагчаа залуудаа шаггүй барилдаж явсан бол удаахь хүү  Монгол Улсын аварга Д.Сумъябазар аавынхаа аваагүй цолыг авсан эгэлгүй хүчтэн. Түүний дараах нь Улсын начин Д.Сэржбүдээ. “АСА” группын захирлын албан тушаалыг хашч, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа. Их аварга Д.Дагвадорж  гэр бүлийнхээ бизнесийн үндэс суурийг тавьсан.Харийн оронд сумогийн ертөнцөд өөрийн чадлаараа тодорч гарсан. Ханиа дагаж 40 гаруй жил бөх дагасан Пүрэвбадам гуай  ясны  чанга, жудагтай эмэгтэй гэгддэг. Бас цаг үеэ дагаад их загварлаг. Хаана ч явсан гоёж гангалахаа мартахгүй. Ямар сайндаа л өнөө цагийн хүүхнүүдийн нүд унагадаг LV брэндийн цүнхээр гоёж, ээмэг бөгж зүүлтийг хослуулан зүүж, эрэлхэг хүчтэй хөвгүүдээрээ бахархсан шиг алхаж явахав дээ. Сонирхуулахад тэрээр манай гэрийн босгыг халхын сайхан охид алхдаг юм хэмээн үзэсгэлэнт бэрүүдээрээ бахархаж явдаг юм билээ.

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх