Хөгшчүүл жагсаалтад “нуугдаж”, залуус тойрогт дайтах нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 27 ・ 2

2016 оны сонгууль угтсан пиар тун эрт эхэллээ. Улстөрчид ч ирэх сонгуулиар очих той­рог, “тойглох” сонгогчдынхоо эрэлд гарч эхэлц­гээжээ. Сонгуулийн жил л хэдэн арваараа гарч ирдэг шанага, шүүр барьсан зургууд 2013 оноос эхлээд л цахим хуудсыг дүүргэж байна. Зул хүж өргөж, туулай агнаж, телевизээр дуулж хуур­дах нь эрчимжлээ.

Цэмцийсэн ганган залуу ямаа самнаж, төрийн түшээ бүсгүйчүүд хормогч зүүж эмнэлэг цэвэрлээд л. Зарим нь засмал за­мын хажууханд цас ухаж, автобусанд суусан зур­гаараа “нүүр ном”-оо гоёж эхлэв. Хамгийн гол нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон эрхмүүд ирэх сонгуулиар тойрогт өрсөлдөх учраас УИХ-ын гишүүн болсныхоо маргаашнаас л хаана той­рог олох, хэнтэй өрсөлдөх вэ гэсэн бодлоор тар­хиа гашилгах болсон гэдэг.

Тиймдээ ч жагсаалтын гишүүд л хамгийн түрүүнд иймэрхүү төрлийн пиараа эхлүүлж, аймаг орон нутгаар хэрэн хэсч эхэлсэн юм. УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Можаритор тогтолцоогоор явах уу, холимог системээр явуулах уу гэдгээ эцэслэн шийдээгүй гэсэн үг. Можаритор боллоо ч тэд тойргийн эрэлд гарна. Өмнөх шигээ холимог системээр явлаа ч эхний удаад жаг­саалтаар орчихсон бол дахиад тийм боломж олгохгүй гэж хуульд заа­чихсан.

Мөн хуульд өөрчлөлт оруулж тойр­гуудыг жижигсгэх эсэхээс шалт­гаалан өөрчлөлт орох ч тэд хүссэн ч эс хүссэн ч сонгогчдоо асарч, тойрох, “хайр зарлах” ажилдаа ханцуй шамлан орохоос өөр аргагүй юм. Тиймээс аймаг сум дамжин аль сумын иргэд наа­шаа харж инээж байгааг тагнах ажилдаа тэд тун шаргуу оржээ.

АН фракцийг чухалчлахгүй 

АН анхнаасаа л тойргоо хуваагаад авчихсан. Фракцийн зарчим энэ намд үйлчилдэг учраас аль фракцийн гишүүн хаана өрсөлдөх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой болчихдог. Тэр ут­гаараа тойргийн зураглал гаргахад илүү амархан харагдаж байгаа юм. Гэхдээ З.Энхболд намын даргаар оч­сон даруйдаа ирэх сонгуульд ямар ч фракцийн дүрэм үйлчлэхгүй шүү гэдгийг хатуухан сануулсан би­лээ. Фракцийн хор найруулах асуу­дал хэрхэвч байж болохгүй гэд­гийг сануулаад ирэх сонгуулиар нэр дэвшихээр санаархаж байгаа хү­мүүс­тэй нэг бүрчлэн уулзсан гэдэг.

Той­рогт өрсөлдөх боломж байгаа хэ­сэгт нь нэр дэвшүүлнэ гэдгээ амалж, эрт­нээс сонгуулийн ажлаа эхэл хэ­мээж, харин энэ удаад тойрог өгөх­гүй гэсэн хүмүүстэй ил тод хэлсэн сураг дуулдаж байлаа. АН-ын хувьд ирэх сонгуулийг холимог системээр явуулах бодолтой байгаа.

Сонгуулийн хуулиа сүр дуулиантай баталж, нэг алхам урагшиллаа хэмээчихээд эр­гээд нэг алхам ухарч дахин өөрчлөх шаард­лага байхгүй гэж дүгнэсэн хэ­рэг. Сонгуулийн тухай хуулийн аж­лын хэсгийг ахалж байгаа УИХ-ын ги­шүүн Р.Бурмаа “28:48 буюу 48 нь нэг мандаттай тойргоос сонгогддог, 28 нь намын  нэрсийн жагсаалтаар сонгог­дох хувилбар явж байгаа. Гэхдээ на­мын бүлгүүдээс санал аваад Ажлын хэ­сэг дээр дахиж ярина.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 27/

    тэнэглээд бай марк зарк ч гэх шиг мэдэхгүй юм руу хоншоороо бүү шургуул мал аа

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 27/

    хуучин маркаар сонгууль өгөхийг зогсоох хүн алга уу та минь ээ өөр тогтолцоог гаргамаар бна шүү залуучуудаа . энэ 2 намыг бүр болих хэрэгтэй ш дэ

    Хариулах