Монголчуудын “урт гар” чих халууцуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 27 ・ 2
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд харийн орныг зорьж ажиллах амьдрах, сурах болсон. Сүүлийн үед гадаадад байгаа монголчууд нэр хүндтэй сургуульд амжилттай суралцсан. Ажиллаж байгаа компанидаа нэр хүндтэй ажиллаж яваа гээд сайн сайхан мэдээлэл их гарч байна.
Гэтэл сайны хажуугаар саар сүүдэр байнга дагасаар. АНУ, европын орнуудад монгол залуусын орооцолдсон гэмт хэрэг чих халууцуулах нь их. Үүнээс хулгайн хэрэг үйлдсэн, шенгенийн орныхон монголчуудыг хулгайч гэсэн ойлголттой байдаг болж байна гэх мэдээллийг сонсоод их л харамсах.

 

Сүүлийн хэдэн өдөр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд хулгай хийгээд баригдсан, зугтаасан гэх мэдээлэл байнга гарах боллоо. Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч байгаа тус улсад элэг нэгтнийхээ нүүрийг түлж, явах газрын хэмжээ, амжилтыг богиносгож байгаа монгол хүн их болж байна. Хамгийн сүүлд Солонгосын Жонг-жү хотын цагдаагийн газар хулгай хийж байсан Монгол улсын иргэн эхнэр, нөхөр хоёрыг саатуулсан тухай өчигдөр мэдээллээ.

Тэд 2009, 2010 онд аялал жуулчлалын визээр Солонгост ирсэн боловч эх орондоо буцалгүй хууль бусаар амьдарч байсан 32 настай Б, 32 настай А нар ажээ. Эхнэр нөхөр хоёр өнөөг хүртэл Чонг-жү хотод амьдрахдаа Их дэлгүүрүүдээр хэсч, нийт есөн удаагийн үйлдлээр гутал, хувцас, нүдний шил зэрэг 1 сая 370 мянган воноор үнэлэгдэх эд зүйлсийг хулгайлсан болохыг цагдаагийнхан  илрүүлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 18/

    araich de nutag negtnee bodoj baigach

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 29/

    sain baina.tomchyyd ni mongold xylgai xiix yum vldeexgvi baigaa yum chini argagvi shvv dee.ted chini bas amidrax erxtei yum baigaa biz dee.

    Хариулах