Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 28
・ 1

-Орчин үеийн хот байгуулалтын хамгийн шилдэг үзэл баримтлал, технологид суурилан бүтээгдэх дэлхийн цөөхөн хотуудын нэг болон сүндэрлэнэ-
Монголын уран бүтээлчид, улс төр нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар шав нь тавигдаж, хотын төв цэг болох Их Майдарын цогцолбор бүтээн байгуулагдаж эхэлсэн нь 2009 он буюу Манзушир хутагтын анх зөгнөснөөс яг 100 жилийн дараа билээ. Тэгвэл 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 07 тоот захирамж гаргаж, Үндэсний хэмжээний энэ аварга төслийг өөрийн ивээлдээ авсан. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан, 108 метр өндөр Зарлиг увидастаны суварган байгууламжийг төрийн зүгээс соёрхон дэмжиж байгааг албан ёсоор илэрхийлсэн билээ.
Харин Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурхны бэлгэдэлтэй “Майдар эко хот” байгуулахыг одоогоос гурван жилийн өмнө шийдвэрлэсэн. 300 мянган оршин суугчтай, улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв буюу төмөр зам хурдны зам дүүжин зам зэрэг дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт сүлжилдэн холбогдсон төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэгээхэн хэсэг болох “Майдар эко хот” нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Зуун мод хоттой ихэрлэн сүндэрлэхээр болсон.
“Майдар эко хот” нь орчин үеийн хот байгуулалтын хамгийн шилдэг үзэл баримтлал, технологид суурилан бүтээгдэх дэлхийн цөөхөн хотуудын нэг болон сүндэрлэх гэж байгаа учраас монголчууд, тэр дундаа Төв аймгийн иргэд давуу эрхтэй болохоор тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээжийн хэрэг.
“Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эко хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчинг бүрдүүлэх үнэхээр том бүтээн байгуулалт гэдэг харагдаж байв.
Нутгийн иргэд тун удахгүй шинэ хоттой болох нь хэмээн баярлаж сууна
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Зуунмод хоттой ихэрлэн сүндэрлэх “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө Төв аймгийн иргэдээс санал, дэмжлэгийг нь авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дагуу хот төлөвлөлт нь хийгдэж дууссан “Майдар эко хот” төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд ажлын хэсэг байгуулагджээ.
Энэ хүрээнд “Ирээдүйг чиглэсэн их бүтээн байгуулалт “Зуун мод хот-Майдар эко хот” сэдэвт танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг Төв аймгийн “Туургатан” театрт зохион байгууллаа. Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөл болох БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Германы RSАA компанийн төлөөлөгчид, “Их Майдар” сан, “Их Майдар” төсөл, нутгийн иргэд оролцсон.
БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа уулзалтын эхэнд “Майдар эко хот” төсөл нь хүн ам, эдийн засаг, цаг уурын нөхцлийг дээд зэргээр тооцож, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр ус, бохирын суваг, ногоон байгууламж зэргийг оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангахаар төлөвлөн цогцоор нь шийдсэн байгаль орчинд нэн ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт гэдгийг онцолсон юм. Мөн хотын эрчим хүчний дийлэнхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай ярилаа.
Учир нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй орон бөгөөд Сэргэлэн сумын нутагт салхин парк байгуулагдан ажиллаж эхлээд байгаа болохоор эрчим хүчний хэрэглээг хангах бүрэн боломжтой аж. “Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөг гаргаж буй Германы архитектор Штефан Шмиц уулзалтын үеэр Зуунмод хотын дахин төлөвлөлтийг гаргасан тухайгаа хэлсэн бөгөөд 13 км зайтай энэ хоёр хотыг өрсөлдөх бус зохицон, нэгнийхээ нөхөх байдлаар хөгжин алсдаа нэгдэж нийлэн том болон хувирах том мөрөөдөлтэй хэмээж байсан нь анхаарал татлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.