Салбар чинь дампуурлаа, Г.Шийлэгдамба сайд аа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 29 ・ 5

Монгол Улсын Эрүүл мэн­дийн салбар үндсэндээ дам­пуурлаа зарчихлаа. Хатуу­хан хэлэхэд “мөнгөтэй нь амьд үлд, мөнгөгүй нь үх” гэсэн би­чигдээгүй хууль энэ салбарт үйлч­лэх болсон. Салбар яамны сайд нь төрийн албан хаагчдыг халж, сольж томилохоос өөр бод­логын төвшинд хүлээгдэж бай­гаа нэн тулгамдсан асуудлаа ший­дэх талаар тэмцэж байгаа юм алга. Үнэндээ энэ салбарт ажиллах боловсон хүчний нөөц ч одоо байхгүй болж байгаа гэхэд хэтийдэхгүй.

Цалин бага, зургаан жил сурчихаад элдвээр хэлүүлж байгаа энэ салбарыг со­нирхох хүүхдүүдийн тоо улам бүр буурсаар байна. Анагаахын их сургуулийн тавдугаар курс атлаа элэг зүрхнийхээ байр­лалыг ч мэдэхгүй, тариаг ямар дарааллаар яаж хийдгээ ойл­гохгүй оюутан дадлага хий­хээр ирсэн талаар танил эмч маань гайхан, шогширч ярьж байсансан. 35 жилийн өм­нө хэрэгтэй байсан рентген аппарат, зүрх­ний цохилт, даралт хэмждэг багаж одоо ч тэр хэвээрээ.

Гадны аль нэг улсад го­логдсон аппарат, тоног тө­хөө­рөмжийг тусламжийн хү­рээнд авч энэ салбарт шахдаг. Нэг ёсондоо Эрүүл мэндийн сал­бар комиссын бараагаар өнөө­дөр амиа зогоож явааг нуугаад яах вэ. С.Ламбаа сайдын үед л энэ салбар хөл дээрээ босч, бод­лого нь тодорхой болж байсан.

Түү­­нээс хойш энэ салбар нэг ч удаа өндийсөнгүй хэмээн ха­лаглан ярьж байсан олон ч эмч нартай уулзаж байлаа. Зас­гийн газар нэн тэргүүнд бо­ловс­рол, эрүүл мэнд хоёроо ан­хаарах ёстой. Эрдэнэт хүний амь хормоор хэмжигддэг энэ сал­барыг бид хамгийн тэргүүн зэрэгт анхаарч явах учиртай.

Гэвч бодит байдал дээр асуудал арай л өөр байна. Уул уурхайг хүн бүхэн ярьж байгаа. УИХ-ын гишүүд өдөр болгон л Та­ван­толгойн талаар мэдээлэл хийж байна. Харин эрхтэн шил­жүүлэн суулгах хагалгаанд ор­сон  300 гаруй хүний амь нас хор­моор хэмжигдэж байгаа асуу­д­алд нэг ч албан тушаалтан тайл­бар хийсэнгүй, нэг ч ги­шүүн хэвлэлийнхнийг цуглуулж энэ асуудлыг олны анхааралд оруул­­сангүй.

Цалингаа тавьж ча­дахгүйд хүрчихсэн гэх Зас­гийн газар хамгийн түрүүнд ха­­салт таналт хийсэн салбар нь Эрүүл мэндийн салбар. Жи­лийнх нь эмийн төсвөөс 20 ху­вийг хассанаас болж эрхтэн шил­жүүлэх хагалгаанд орсон олон зуун хүн эмээ авч чадахгүйд хүрч, есөн дүүрэг, 21 аймгийн эм­нэлгүүд эмийн үйлдвэрүүдэд хар данстай болчихжээ.

Энэ салбарт тулгамдаж буй олон ч асуудал байгаа. Тэднээс за­хын хоёр гурван жишээг л энэ нийтлэлд онцлохыг хүс­лээ. Очер дараалал ихтэй, эмч нарынх нь хүнд суртал хэ­рээс хэ­­тэр­чихсэн, оройн ца­гаар ху­­вийн эмнэлэг дээрээ ажил­ла­даг, шинжилгээ өгөхийн тулд өглөө 04.30 цагт ирдэг зэрэг улиг болтлоо яригдаж байгаа асуудлыг хөндөхгүй.

Урвалж бодис хангалтгүйгээс эмнэлгүүд шинжилгээний тоогоо цөөлжээ

Шинжилгээ өгөх гэж нэг сар эмнэлгийн үүд сахидаг тохиол­дол уншигч таны амьдралд гар­сан  байгаа. Энэ нь тухайн эмч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж бай­гаа байгууллагын буруу биш. Эмч сайн дураа хүрэхээр шин­жилгээ авдаг, саар дураа хү­рэхээр авахгүй гэсэн асуудал гэ­хээс илүүтэй салбар яаманд энэ гомдлыг гаргая. Засгийн га­зар төсөв танасан гэсэн шалт­гаанаар яам эмийн төсвөө та­на­чихсан.

Өдөр шөнөгүй ир­гэ­дэд үйлчилж, эмчилгээ үйл­чилгээ үзүүлэх учиртай аймаг, дүүр­гийн эмнэлгүүд шин­жил­гээний урвалж бодисын хан­гамж дутагдаж эхэлжээ. Өдөрт 50 хүнд шинжилгээ хийх урвалж бодис өгдөг байс­наа 35 болгож буу­руулжээ. Ин­гээд ирэхээр мэ­дээж тухайн ир­­гэ­ний шин­жилгээ өгөх хуга­цаа хойш­лох нь тодорхой. Шин­жил­гээ эрт өгөө­гүйгээс үүсч бо­лох хор хо­хи­рол, эмчилгээ авах хуга­цаа нь хойшилсноор хүнд­рэх асуу­дал үүсвэл Г.Шийлэг­дам­­­ба хариуцлага хүлээх үү.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 01/

    emch tsalin baga ch darga said nar shig amidarch baigaa emch zondoo neg muhar olgoo tairhad 300 000 myanga odort hed boloh be

    Хариулах
  • зочин / 2015 04 сар 30/

    Мэдээж Харах царайны хамгийн МУУ сайдууд ШИЙЛЭГДАМБА, Л.ГАНТӨМӨР хоёр шүү дээ ТАМИНЬ ЭЭ..

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 30/

    Энэ төр засаг МОНГОЛЫН ХҮН АМЫГ ЦӨӨРҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ...???...!!!! мэдэхийг байлаа шүү дээ... Монголчуудаа АМЬ АМИА БОДОХ болсон юм биш үү.. Энэ САЙХАНБИЛЭГ ер ажлаа хийж чадахгүй гээ эртхэн зарлачихвал өөрт нь л хэрэгтэй байна даа.. Тэр АН -ын дарга З.ЭНХБОЛД нь Ерөнхий сайда

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 30/

    Үнэхээр салбар дампуурч бн шдээ. Эмч нар өрнөөс өрний хооронд. хасна, танана л гэх юм. эм тариа ч хүрэхгүй. халаа сэлгээ. шийлэгдамбаа.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 29/

    Хамгийн муу сайд юм даа, олигтой ч шийдвэр гаргахгүй юм, хэдэн газрын даргаа сольсоноос өөр зүйл хийсэнгүй, дэд сайд нь бүүр ч чадваргүй

    1
    Хариулах