Нүглийн нүдийг гурилаар хуурах засгийн төлөвлөгөө

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 29

 

Монгол Улсыг нэг айл гэж үзвэл орлого багатай зарлага ихтэй зутруухан аж төрж байна. Энэ тэндээс хэзээ мөдгүй өр зээл нь нэхэгдэх гээд түгшүүртэй байх. Тэгсэн хэр нь орж ирсэн орлогоо хаа хамаагүй цацаж орхих. Тамирын голын мөсийг долоох шахан байж олсон хэдийгээ дэмий зүйлд үрэхгүй гэдэг Итгэлт баян шиг асуудалд холч ухаанаар хандалгүй бийлэгжүү загнасаар ирсэн нь Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байна. Ард иргэдийн амьдрал туйлдаж, хямралтай нүүр туллаа.    

 

Ийм цаг үед төмөр зам, эрчим хүчний салбар дахь өрийг улсын өрөөс хасч тооцохоо УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдээд байгаа. Тэгвэл Сангийн яамнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өрийн таазыг нэмэгдүүлэх арга саам эрэлхийлж эхэлжээ. Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрсэн байсан. Үүнээс улсын үйлдвэр, төрийн өмчит газруудын болон төмөр зам, эрчим хүчний салбарт гаргасан Засгийн газрын баталгааг улсын өрд тооцохгүй гэх өөрчлөлтийг хуульд оруулах гэж байна. Ингэснээр улсын өрийн хэмжээ ДНБ-ий 44.2 хувьтай тэнцэнэ гэсэн үг.

 

Манай улс олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан дүгнэлтээр өрийн хэмжээгээрээ эрсдэлтэй ангилалд багтаад байгаа. Үүнээс гадна Засгийн газрын санхүүгийн олон улсын стандартаар манай гүйцэтгэх засаглалын бүх баталгаа бүгд зээлд ордог. Өөрөөр хэлбэл, эмнэлэг, сургууль, төмөр зам, эрчим хүчний салбарт гаргасан Засгийн газрын баталгаа бүгдээрээ өр. Ийм байхад Засгийн газар нүглийн нүдийг гурилаар хуурч, өрийн таазыг нэмэгдүүлэх гээд байгаа нь Монголын нэр хүндийг олон улсад шавар шавхайтай хутгаж байна. Нөгөөтэйгүүр улсын эдийн засгаа татаж унагах аюултайг бид Грек, Аргентины жишээнээс бэлээхэн харж болохоор байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх